Наадам, ламаар нутгаа “гоёсон” улс төрч
2015/08/11
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 90 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж сүүлдээ ярих юмтай үлдсэн мэдээ гэвэл тус сумын уугуул гэгдэх УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг магтсан эсвэл матсан хүмүүсийн яриа хачирлаж байв.
Магтах шалтгаан гэвэл үе үе нутаг руугаа шогшиж Зая гэгээнтэнийг дагуулан очиж оноо цуглуулж байгаа эрхэм гишүүн маань Сонгинохайрхан дүүрэг дэхь намаа хоёр хувааснаас болж үүссэн хэрүүл маргаан он дамжин үргэлжилж улмаар МАХН-ынх нь дэд даргын албан тушаалаас түүнийг чөлөөлөх “хүсэлтэн” олон болсон тул тойргоо орхихоос өөр сонголт Д.Тэрбишдагвад үгүй болжээ. Учир иймд тэрээр төрөлх Архангай аймаг руугаа “шогших” болжээ. Аргатай зальтай овсгоотой гэгддэг мань эр айл бүрт хаш аяга тарааж яваа сураг чих дэлссэн. Тэгээд болоогүй МАН-аас УИХ-д нэр дэвших санаатай байгаа хариу хүлээж байна хэмээн МАН-ын зарим идэвхтэй нөлөөтэй гишүүдэд “уушиг нээгээд амжсан” гэнэ. Д.Тэрбишдагва дарга ийнхүү төрөлх нутгийнхаа ойн арга хэмжээнд чамгүй гар сунгаж, наадмын цэнгэлдэх хүрээлэнг нь тохижуулахаар болжээ. Гэтэл нутгийн нөхөд санаагаар нь хөдөлж өгсөнгүй бололтой. Наадам болох гээд байдаг хамаг ажил нь зуун задгай жаран хагархай. Уур нь хүрч уушиг нь багтарсан эрхэм гишүүн сумын Засаг дарга Л.Гансүхийг шөнө дундад яаралтай дуудан ирүүлж савж унатал нь шанаадаж унагасан гэсэн яриа өвсөнд гал авалцахтай зэрэгцэн наадмын хуушуурын хачир болон амнаас ам дамжин яригдаж байна.
Нутгаа гэсэн сэтгэл хэн хүнд байлгүй л яахав, гэхдээ үе үе уураа барьж чадалгүй болчимгүй зан гарган, түүнийгээ нууж чадалгүй хүнд гар хүрдэг нь гэм биш зан болсон Д.Тэрбишдагва даргын хувьд өмнө нь нэг удаа авгайдаа гар хүрч мэс далайсан гээд хэвлэлээр шуугиулаад авсан мань эр зодоонтой золгууттай маргаан нь Архангайн ойн баяр наадмын гол сонин болон яригдаж байна.
Тойргоо сольсон гишүүд дахин сонгогдсон түүх ховор гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн эрх биш нэг тооцоолоо болов уу. Ямартай ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүрэгт биш, Архангай аймагт “хүч үзэх” бололтой.
А.Гал
Зочин · 2015/08/11
Тэрбишдагвын өндөр боловсрол,ажлын арвин туршлагыг төр ашиглах хэрэгтэй.Ойн арга хэмжээний бүх ажлыг хариуцах ёстой Засаг ноён үнэхээр хөдлөөгүй хүнийрхүү зан гаргасан гэдгийг нутгийн олон түмэн ярьж байсан.Тэрбишдагвын гавьяагаар ойн арга хэмжээ сайхан болсон.Сум "Хөдөлмөрийн Гавьяны Улаан Туг "ийн одонгоор шагнагдсан.
Зочин · 2015/08/11
Тэрбишдагвыг муулж гүтгэх гэж мөн оролдож байнаа. Харамсалтай нь тийм биш наад хүн чинь Германд боловсрол эзэмшсэн өндөр боловсролтой ноён нуруутай хүн!
Зочин · 2015/08/11
АРДЫГ МУНХРУУЛЖ, МУХАР СҮСЭГ, ӨВЧИН ЗОВЛОГООР НЬ ДАЛИМДУУЛАН МӨЛЖДӨГ ЛАМ НАРААР ГОЁХ ГЭДЭГ ТУН Ч АРЧААГҮЙ ХҮНИЙ АРГА БАЙХДАА. ТЭР ЛАМТАЙГАА АДИЛХАН АРД ОЛНЫ ЗОВЛОНГООР ТОГЛОЖ ХӨЛЖДӨГ ЭР ҮҮ, ҮГҮЙ ЮУ???