Өнгөрөгч зургадугаар сарын 10-нд 16 настай А.Цэрэнтогтох хүү шатаж байгаа галаас найман сартай дүүгээ аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлд орсон билээ. Дүүгээ аварсан А.Цэрэнтогтох Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр эмнэлэгээс гарсан байна.  Улмаар  эх орондоо ирж  физик эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх юм байна. А.Цэрэнтогтох хүү ээжийн хамт  энэ баасан гарагийн шөнө эх орондоо ирэх юм.
Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байсан, хандив тусламж, дэмжлэг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монгол ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг
  хүүгийн  гэр бүлийнхэн  уламжилж байлаа.  

А.Баярмаа