Сургууль цэцэрлэгт элсэгчдээс хандив авахыг хориглов
2015/08/18
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Их дээд, сургууль болон ЕБС, цэцэрлэгт элсэгчдээс хандив авахыг хориглосон талаар тушаал гаргажээ.
Хэрвээ бүртгэл, авилга, хахуультай холбоотой баримттай гомдол байвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандах боломжтой юм байна.
Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны хооронд 08.30-17.30 цагийн хооронд болно. Бүртгэлийг эмх, цэгцтэй явуулахыг Нийслэлийн боловсролын газраас дүүргүүдийн боловсролын газарт даалгасан бөгөөд цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх юм. Бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авах ёсгүй бөгөөд эрхлэгч, багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авахыг сануулж байна.
Зочин · 2015/08/19
Хориглосон ч хориглоогүй ч авна ш