Хүүхдүүдээ хазаж тамалсан эцэг өршөөлийн хуулиар гарч ирнэ
2015/08/21
УИХ-ын ээлжит бус чуулганаар Гэмт хэргийн болон Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталсан. Тэгвэл хэдийгээр Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчлэн хориг тавих гэж байгаа ч гэсэн энэ удаагийн Өршөөлийн хуулиар хүүхдүүдээ хазаж тамалсан эцэг суллагдах гэж байна.
2014-3-р сард төрсөн эцэг нь хоёр үрээ хазаж бие болон сэтгэл санаанд нь ноцтой хохирол учруулсан. Энэ хэргээс болж хүүхдүүд удаа дараа эмчилгээ хийлгэж, хүн үнсье гэхэд айдаг, шөнө унтахдаа цочиж сэрдэг бөгөөд сэтгэл санааны асар их дарамтад орсон байдаг. Эхнэрээ олон жил хардаж зоддог, хүүхдүүдээ тамалсан эцгийг Эрүүгийн хуулийн 100.1 байнгын тарчлан зовоох, 181.2 танхайрах заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 3.6 жилийн хорих ял оноосон. Одоо тэрбээр нэг жилийг шоронд өнгөрүүлээд байгаа. 461-р хорих ангид саатуулагдаж байгаа ялтан Д суллагдах өдрөө хүлээж байгаа.
Түүний хувьд Өршөөлийн хуулиар хамгийн түрүүнд гарч ирэх нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл ялынхаа 2/3-ыг эдэлсэн болохоор түүний хувьд магадлангаар гарч ирэх боломжтой байгаа. Ийм үед Өршөөлийн хууль батлагдсан нь түүнийг эрх чөлөөтэй болоход боломжийг нээж өгч байгаа юм.
Ялтан Д-ын хувьд хүүхдүүддээ тэтгэмж өгөхгүй улсаар тэжээлгэж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл гэр бүл цуцлахад гурван хүүхдэд сар бүр тэтгэмж өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Гэвч ШШГЕГ-ынхан “Шоронд байгаа хүнээс юуг нь авдаг юм бэ? ” хэмээн хэлж үйл ажиллагааны зардал болох 50 000 төгрөгөө авчихаад ажиллагаа хийгдээгүй байдаг. Хуулинд бол шоронд хоригдож байгаа хүүхдийн тэтгэмж өгөх ёстой этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, цалингийн тодорхой хэмжээг хүүхдийн тэтгэмж хэмээн авах тухай заасан байдаг. Харин энэ хууль өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ШШГЕГ-ынхан хэрхэн ажлаа хийж байгааг харуулж байна.
Энэ бүхнээс үзэхэд эхнэр хүүхдүүдээ тамлаж байсан ялтан Д суллагдсаны дараа хохирогчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ? Цагдаа хэрэг гарсан хойно, Тахар шүүхийн шатанд тэднийг хамгаална. Харин буруутай этгээд шоронгоос гарч ирээд өс хонзон санасан тохиолдолд тэднийг хамгаалах төрийн байгууллага байхгүй гэдэг хуулийн цоорхой манай улсад байна. Уг нь хүүхдүүд болон тэдний ээж бүх насаараа хохирогч. Тэднийг хамгаалахгүй л бол өнөөдөр амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны тогтворгүй байдалд байх болчихоод байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээд улсаар тэжээлгэн, хариуцлагаас мултрах боломжийг манай улсын хууль бүрдүүлж байна.
А.Баярмаа
Зочин · 2016/01/26
хохирогч ээж болон хүүхдүүдэд нь тусалмаар байнаа, гэрийн хаяг нь хаана байдаг вэ
Enhtor. · 2015/08/21
Oo naad hazdag mangaa chin,olschihson garch ireed hazah bish ideh bolood garaad irne shuu dee.Bitgii orshoo.3.5 han jil yu yum be. untaad sereh hugtsaa baina.
Зочин · 2015/08/21
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХ БААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАЛГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. 88583399 Ш,Ү,Х
Зочин · 2015/08/21
Хэрэг хийсэн новшнуудыг зүгээр тэжээхэд ч хайран байхад юун суллах бэ. Ийм нийгэмд амьдармааргүй байна. Ийм новшнууд давтан хийхэд хохирсон хүний хохирлыг төр даах юм уу. Хүн алвал амьдруулах юм уу. Чадахгүй байж өөрийнхөө бузар хүмүүсийг суллахын тулд НИЙГМИЙГ БУЗАРЛАГЧ новшнуудыг гадуурыг сул алхаыг зөвшөөрч чадахгүй.
Зочин · 2015/08/21
энэ одоо ямар учиртай хэний захиалгаар хэнд зориулсан хууль юм бэ. Хүүхдээ хазсан хүнийг гаргах гэсэн хууль юм уу хүн тайрч алаад шоронд орсон юмнуудаа гаргах гэсэн хууль юм уу. Өөрсөддөө зориулсан хууль гаргах боливол ядаг юм бэ. Энэ ичих зовох нүүргүй луйварчид