Сугалгаа бас дахин Сугалаа
2015/08/21
Сугалаа бас дахин сугалаа. Энэ бол манай хотын бараг урай болчихоод байна уу даа. Арай ч дээ гэж хэлмээр...
Өнгөрсөн хугацаанд хийж бүтээж байгаа зүйл ер нь байна уу. Зүгээр л улстөрийн шоу зохион байгуулж хэн нэгнээ муулж, хорыг нь маажсаар заримыг нь бүр шоронгийн хаалга татуулсаар байгаа нь харамсалтай. За энэ ч яахав улстөрийн золиос болж басхүү тоглож байгаа тоглоомдоо буруу алхам хийж шийтгүүлж байгаа тэдний буруу. Гэтэл энэ бүхэнд бидний үр хүүхэд хохирогч болж үлдсээр байх уу.
Жилийн жилд л намар болохоор ухаардаг цэцэрлэг, сургуулийн асуудал. Хүрэлцээ муутай цэцэрлэгийн үүдэнд өдөржин шөнөжин дугаарлан жагсаж байж хүүхдээ оруулдаг эцэг эхэд буруу байна уу. Эсвэл энэ бүхнийг мэдсээр байж бүтээн байгуулалт хийхгүй байгаа төр засгийн буруу юу. Мэдээж төр засаг. Анх 2012 онд "Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжие" хэмээн сайхан урайтай гарч ирсэн АН-хан одоо хүртэл хийсэн бүтээсэн ажил гэвэл тоотойхон. Харин улсаа өрөнд оруулж өөрсдийн халаасаа дүүргэсэн гэвэл онох болов уу.
Энэ жил тэдний хийсэн зүйл ердөө л СУГАЛАА БАС ДАХИН СУГАЛАА гэдэг шоуг зохион байгуулж байна гэвэл бараг хилсдэхгүй. Учир нь нийслэлийн хотын төвшинд иргэддээ цахимаар газар олгож байгаатай холбогдуулан бүртгэж аваад түүнийгээ СУГАЛААГААР шийддэг болсон. Энэ нь бүр дэндээд одоо бүр цэцэрлэгийн насны багачуудаа сугалаагаар шодож цэцэрлэгт орох уу, орохгүй юу гэдгийг шийддэг болж байгаа юм байх. Ёстой л аргаа барсан арга. Улсынхаа ирээдүй болсон багачуудаа сургачих цэцэрлэг барьчих сэтгэлгүй байж төр барина хэмээн дээр дооргүй хэнээтэж амбиц хөөсөөр.
Гэтэл Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамыг удирддаг Эрхэм сайд Л.Гантөмөр юу хийгээд байгаа юм бол. Миний санах өнгөрдөг онд өөрийнх нь хийх ёстой зүйлээс тэс хөндий, эсвэл нойрмогхон гараад андуураад очсон уу КОФЕ ШОПЫН НЭЭЛТЭНД тууз хайчлаад зогсож байсан. Хойч үеэ бодохгүй тэдний мэргэжил боловсролд анхаарч чадахгүй бол энэ суудалд суугаад байх хэрэг байна уу СААД АА.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Зочин · 2015/08/22
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХ БААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАЛГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. 88583399
зочин · 2015/08/22
Явж явж хамгийн зөв арга бишүү? Дараагийн УИХ-д сонгууль явуулж хөрөнгө зарж байснаас насанд хүрсэн хүн бүр сугалаанд ороол азаа үз.хахаха
Зочин · 2015/08/21
t1