Г.Сүндэрмаа эгэл жирийн л монгол эр хүнийг сонгожээ
2013/02/08
Энэ удаагийн “Mobile news”-ээр өнгөрсөн онд 15 насныхаа ойд зориулаж гурван ч удаа тоглолтоо зохион байгуулж, үнэнч шүтэн бишрэгчид, дэмжигчид нартайгаа ойн баяраа нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцаж “Г.Сүндэрмаагийн найз залуу "Шинэ дэлхий телевиз"-ийн захирал гэнэ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авлаа.
Түүний талаархи олон олон сөрөг мэдээлэл хэвлэлээр цацагддаг хэдий ч тэр бүр хариулт өгөөд байдаггүй нэгэн билээ. Тэрээр сүүлийн үед амнаас ам дамжин яригдаж, хэвлэлүүдээр цацагдаад буй, гэр бүлтэй, телевизийн захирал эрийг насныхаа ханиар сонгожээ гэсэн мэдээлэлд
- Би найз залуутай болсон нь болсон гэхдээ гэрлэх талаар олонд зарлах арай эрт байна. Түүнчлэн намайг телевизийн захирлаар ажилладаг эхнэр хүүхэдтэй хүнийг гэр бүлээс нь салгаж суух гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа бол наадах мэдээлэл чинь ямар ч ор үндэслэлгүй юм. Найз залуу маань хувиараа бизнес эрхэлдэг, бусдын адил эгэл жирийн л монгол эр хүн байгаа. Тэгээд энэ хэвлэл мэдээллийнхэн хүний өмнөөс худал мэдээ зохиож бичихээ болих хэрэгтэй, арай ч дэндээд байх шиг санагдаж байна. Миний хувьд нэг насны ханиа сонгоно гэдэг бол дэлгүүрийн лангуунаас бараа авч байгаатай адил зүйл биш гэж боддог. Ер нь хоёр биендээ л таалагдаж байвал боллоо ш дээ. Заавал баян чинээлэг, дарга, захирал байж сайхан амьдардаг гэдэгтээ би хэзээ ч санал нийлдэггүй юм. Та бүхнийг бидний талаархи үнэн зөв мэдээллийг уншигчдад хүргэж байгаад баярлалаа ажлын амжилт хүсье хэмээн ярьсан юм.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш
Tima · 2013/04/14
Good piotns all around. Truly appreciated.