“Намрын ногоон өдрүүд-2015” Чингисийн талбайд эхэллээ
2015/09/26
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ болж байна.
УИХ-ын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.
Тэгвэл үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш Чингисийн талбайд, есдүгээр сарын 29-нөөс ирэх 5 хүртэл “Мишээл Экспо” худалдааны төвд үргэлжлэх юм байна.