Австралийн Сидней хотноо нэгэн бүсгүйг хүчиндэж, эд зүйлcийг нь дээрэмдсэн хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт Монгол улсын иргэдийг сэжиглэн шалгаж байгаа юм байна. Хэрэгт 21 настай Т.Б, 22 настай А.Т нарыг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд Австрали улсад оюутны түр оршин суух визатай  байжээ.

Хэрэг энэ сарын 20-ны өдөр болсон бөгөөд сэжигтнүүдийг  энэ сарын 23-ны өдөр саатуулсан байна.  Энэ хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Болдоос тодруулахад: Энэ сарын 23-ны өдөр Австралийн Сидней хотод Монгол улсын хоёр иргэнийг саатуулсан. Саатуулсан тухайгаа 09-р сарын 23-ны өдөр Кембриж дэхь Элчин сайдын яаманд Сидней хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байдаг. Тэр даруй бид ар гэрийнхэнд нь мэдэгдэж, Элчин сайдын яамнаас хоёр иргэндээ орчуулагч олж өгөх, өмгөөлөгчтэй нь холбож өгөх зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан. Анхан шатны шүүх хурал нь болж, нотлох баримт хангалтгүй байна гэсэн  үндэслэлээр шүүх хурлыг 11 сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Шүүх хурлын эцсийн шийдвэр гартал монгол улсын хоёр иргэнийг сэжигтэн гэж үзнэ үү гэхээс гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж үзэх боломжгүй. Үүнд хэвлэл мэдээллийнхэн бас анхаарах ёстой.”гэв

Сэжигтнүүдийн нэрийг  гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарласан бөгөөд  Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэжигтнээр татагдаад байгаа залуусын нэрийг гаргахүй  байхыг  Консулын  газраас мөн хүссэн юм. Бид  шүүх хурлын талаар болон энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа