Буриад сурын харваанд О.Сүхбаатар түрүүлэв
2013/07/09
Их Монгол улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Харин буриад сурын харваа долдугаар сарын 8-ны өдөр болсон бөгөөд 140 харваачид цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй харваанд Дорнод аймгийн Баян дум сумын "Аш авгад"-ын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож тэргүүлжээ. Эмэгтэй харвааг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул "Алдар жем интернешнл" клубын харваач С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онож түрүүлээ.
![](http://resources.newsresources.info/sport/photo/2013/7/67aa67747b3a64d3/9eb749889ab6f7c2original.jpg)