С.Баярцогт VS О.Баасанхүү огцорно, огцрохгүй
2015/10/06
2015.09.08ны өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьж байсан. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үзжээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барьж байсан юм.
Тэгвэл энэ асуудлын талаар С.Баярцогт өчигдөр мэдээлэл хийж, огцрох үндэслэл огт байхгүй гэдгийг мэдэгдэв. Тодруулбал, 2015 оны зургадугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн. Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлж, хуралдаанаар хэлэлцээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 49 дүгээр тэмдэглэл гарсан. Тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд албан бичгээр хүргүүлж, наймдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ерөнхийлөгийн зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 7-нд гарсан. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2016 оны нэгдүгээр сарын 13-нд болно, ойн арга хэмжээ хоёр жил дамжин бэлтгэгдэнэ. Зарим арга хэмжээ нь 2015, ихэнх нь 2016 онд санхүүжихээр төлөвлөгдсөн байсан. Нийт дүнгээрээ 933 сая 960 мянган төгрөгийн арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шинжлэх ухааны академи, Их засаг олон улсын их сургууль, УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, БСШУЯ, БОНХАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг олон байгууллага оролцож, хариуцан хийх ажлууд байгаа. Эдгээрээс энэ жилд хийх зайлшгүй шаардлагатай таван асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүд энэ жилд гурвыг нь санхүүжүүлж зохион байгуулъя, бусад арга хэмжээг нь 2016 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан ч одоогоор нэг ч төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа. “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулан Цэцэд 300 сая төгрөг шилжүүлжсэн” гэж яриад байгаа. Энэ тухайд есдүгээр сарын 6 ням гариг буюу амралтын өдөр. УИХ нэг ч удаа амралтын өдрөөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. Засгийн газрын хуралдаан даваа гаригт хуралддаг жишгээрээ есдүгээр сарын 7-нд хуралдсан. О.Баасанхүү гишүүн УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглаж ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэсгүй зүйл ярьж, худлаа мэдээллийг зориуд тарааж байна.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Баярцогтыг огцруулах гурван үндэслэл тавьсан. Нөхөр тэр үндэслэлээ тойрч ярьмаар байгаа юм. Он сар тоонд суурилж ярих хэрэггүй. Өөрөөр хэлбэл, энэ гурван үндэслэлээ зөвшөөрч байна уу гэдгээ ярих ёстой.
Би С.Баярцогтыг Хятадын Монгол гэж нэрлээгүй. Оффшор бүсэд данстай гэж хэлээгүй. Өөрөө л хүлээн зөвшөөрсөн. Дөрөвдүгээр сарын 15-нд өргөдлөө өгөх үедээ УИХ-ын гишүүдийн асуултад хариулаад буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэвлэл мэдээлэл болон УИХ-ын гишүүдийн өмнө буруу зүйл хийжээ гэж хэлсэн.
С.Баярцогтод би дөрвөн асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Хууль бусаар халсан хүмүүсээ ажилд нь авах, хууль бус шийдвэр бол шүүх рүү явахаас өмнө хүчингүй болгох, хууль тогтоомжид өөрчлөлт оруул, 10 тэрбумын алдагдлыг арилга гэж чиглэл өгсөн. Хууль бус томилгооноос болж улс нөхөн төлбөр нэрээр 10 тэрбумыг үрэн таран хийх гэж байна. Нэг сайд дарга очихдоо хоморголон халдаг тогтолцоог өөрчлөх хууль хэрэгтэй байна. Ийм зүйлсийг л би хэлсэн. Харамсалтай нь нэгийг нь ч биелүүлээгүй.
Үндсэн хуулийн цэц хоёр том асуудал гаргасан.
Тэнд ашиг сонирхлын зөрчил гаргасан хүмүүс байгаа. Ашиг сонирхлын зөрчил гаргасан шийдвэр гаргасан. Засгийн газрын асуудлыг ярихын тулд Цэц дүгнэлт гаргасан. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-д Засгийн газрын талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэнд УИХ-аас томилогдсон байгууллага гэж байдаг. Монголбанк, Статистикийн байгууллага, СЕХ, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын гишүүд байдаг. Ганцхан Засгийн газрын гишүүн гэдэг өнцгөөр хараад бусад байгууллагын хяналт тавих эрхийг хасаад хаячихаж байна. ингэж болж байгаа юм уу. Ингэж хасахдаа Засгийн газраас тайлбар аваад хассан. Наймдугаар сарын 9-нд байх. Наймдугаар сарын 6-нд би УИХ-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд би С.Баярцогтыг огцруулна гэдгээ албан ёсоор хэлсэн.
Юутай ч УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Харин огцрох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, олонхоороо асуудлыг шийдэх юм. С.Баярцогт үлдэх эсэхийг харж л сууя даа.
зочин · 2015/10/07
баяр цогтоо чи болиоч ээ тэртэй тэргүй их идсэн шдээ одоо наад суудлаасаа буугаач ээ идэж ханахгүй байна уу баасан хүү гишүүүний зөв шүү баасанхүү гишүүнээ та эргэж буцалтгүйгээр наад муутайгаа тэмцээрэй
Зочин · 2015/10/06
МАН АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД, ЖААХАН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛААД, АРД ИРГЭДИЙГ ХҮЧЭЭР ЦЭРЭГТ ТАТАЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД, ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД , 1 ХҮНД ОНОГДОХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН АЛТ, МӨНГӨ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, МАЛ СҮРЭГ ГЭХ МЭТ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛМЖУУДАА АШИГЛААД ЯМАР Ч ЧӨДӨР ТУШАА БАЙХГҮЙ 90-ЭЭД ЖИЛ ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖЛӨӨРӨӨ АЗИД БАЙТУГАА ДЭЛХИЙД ТЭГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛМЖ БАЙСАН. ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨӨ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХЭХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРДИРГЭД АРДЧИЛЛЫН БУЯНГААР АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХ БАРИХ СҮҮЛИЙН 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛД АРД ИРГЭДИЙН ДУНД АН-ЫН НЭР ХҮНД НЬ ӨСӨХӨӨС АЙСАН МАН-ЫН ӨЧНӨӨН СААД ТЭЭГ ЧӨДӨР ТУШААГ ДАВЖ МАН-ЫН 90-ЭЭД ЖИЛД