Айл бүрийн гал тогоонд байдаг хортой хүнс
2015/10/28
Жимсний үр
Жимс хүний эрүүл мэндэд олон талын ашиг тустай ч үрнээс нь салгаж идэх нь элдэв сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тустай гэнэ. Учир нь ихэнх жимсний үр болон ясанд химийн хортой нэгдэл болох устөрөгчийн хүчил агуулагддаг. Тэдгээрээс нэрлэвэл хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг алим, интоор, чангаанз, тоор зэрэг юм.
Гишүүнэ
Гишүүний навчинд агуулагддаг хүчил нь бөөрний чулуу үүсгэж болзошгүй ажээ. Түүгээр ч зогсохгүй хүн хэрэв нэг дор таван килограмм гишүүнэ идвэл шууд үхэлд хүрэх аюултай. Тиймээс энэ ургамлыг хүнсэндээ зохист хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Төмс
Төмсний навч, хальс, соёонд гликоалкалоид гэх химийн нэгдэл агуулагддаг. Түүнчлэн хэт удаан хадгалсан төмсөнд тус нэгдэл үүсэх магадлалтай. Их хэмжээний гликоалкалоид хэрэглэх нь суулгах, толгой өвдөх, ухаан алдах зэрэг эрүүл мэндийн хурц асуудлын шалтгаан болдог. Ялангуяа ногоорсон төмснөөс зайлхсхийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Бүйлсэн самар
Алмонд буюу бүйлсэн самар нь чихэрлэг ба гашуун гэсэн хоёр янз байдаг. Гашуунд нь устөрөгчийн хүчил ихээр агуулагддаг. Нэг дор 7-10 ширхэг гашуун алмонд идвэл насанд хүрсэн хүнд цочрол өгөх бол хүүхдэд бүр ч илүү аюултай аж.
Түүхий зөгийн бал
Ариутгаж хоргүйжүүлээгүй түүхий зөгийн баланд андромедотоксин хэмээх хорт нэгдэл агуулагдах магадлал өндөр. Ийм агууламжтай зөгийн бал нэг халбагыг идэхэд л хөлрөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрдэг байна.
Улаан лооль
Улаан лоолийн навч болон хальсанд агуулагддаг шүлтийн хорт нэгдлүүд нь гэдэсний өвчин үүсгэх магадлалтай. Тэр тусмаа ногоон лоолинд тус нэгдэл бүр их хэмжээтэй байдаг. Ерөнхийдөө уг хүнсний ногооны хувьд өвчин үүсгэх магдлал харьцангуй бага ч гэсэн навчийг нь огт хүнсэнд хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд ээлтэй аж.
Туна загас
Туна загасанд мөнгөн ус агуулагдах өндөр эрсдэл бий ажээ. Энэхүү аюултай бодис хүний биед нэвтэрсэн бол хамгийн түрүүнд бөөрийг гэмтээж, улмаар тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ийм ч учраас хоол хүнсний мэргэжилтнүүд жирэмсэн эх болон бага насны хүүхдийг туна загаснаас татгалзахыг зөвлөдөг. Түүнчлэн нэг дор их хэмжээний туна идэх нь тийм ч оновчтой санаа биш ба долоо хоногт нэг хоёр удаа хэрэглэх нь тохиромжтой юм.
Кассава
Өмнөд Америкаас гаралтай ч Африк тивд нутагшсан кассава хэмээх хүнсний ногооны навч, үндэс нь цианидын агууламж ихтэй. Тиймээс энэ аюулт бодисоос сэрэмжилж, уг ногоог сайтар цэвэрлэж, боловсруулж идэх ёстой юм.
Кешью
Бүрэн боловсруулаагүй, түүхий кешью самар нь мөн л хүний биед хор хөнөөл учруулах бодис агуулдаг учраас худалдан авалтандаа хянамгай хандаарай.
Зочин · 2015/10/29
tun udahgui mah guril idvel hortoi gehnee
oo zaza ideh um oldohgui um ... · 2015/10/28
ideh um oldohgui um bna doo
Зочин · 2015/10/28
Neg.bol.sain.neg.bugd.muu.geed.bicheed.baih.bolimoor.ymaa.neg.bol.buh.ym.hunii.bied.sain.bolchihdog
Зочин · 2015/10/28
ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭСНИЙГ ОЙЛГОЖ АВАХ НЬ ЧУХАЛ ДАА
123 · 2015/10/28
1 bol sn 1 bol muu geed bh yum bicheh yum olddoggui yum bhda
онол-эрдэнэ · 2015/10/28
мэдэж авлаа хэрэгтэй зүйл байна
Зочин · 2015/10/28
Yamar ch jims idsen uriig n hagalj idehee bolihoos
Зочин · 2015/10/28
Hool sudlaach
Зочин · 2015/10/28
Hoop sudlaach l boloh heregteim bna
Зочин · 2015/10/28
Ideh ym oldohgui l ym bna dandaa hor