“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн удирдлагуудийн цалин олон нийтэд ил боллоо
2015/10/29
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн 70 орчим ажилтан байрныхаа гадна гурван өдөр суулт зарласан билээ. Учир нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн зүгээс Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй ажилтныг “TTJVCo” компанид шилжүүлэхээр болсон юм. Тус компанийн ажилчдын хувьд нэг жил ажиллаад эргээд ирэхэд ажлын байр байх эсэх нь тодорхойгүй, мөн олон жил ажилласан туршлагатай ажилчдыг шилжүүлэн авахдаа шалгаж авна гэснийг эсэргүүцэж буй.
Харин энэ талаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг: Эдийн засгийн нөхцөл хүнд энэ үед бусад ААН-ийн ажилтнууд олноор цомхотголд орж байна. Энэ удаагийн асуудлын хувьд ажилтнуудыг шилжүүлж байгаа болохоос халсан зүйл байхгүй. Гэрээнд зааснаар ажилтнуудын ажлын байрыг нэг жилийн хугацаанд баталгаатай байлгана гэж шийдвэрлэсэн. Манай ажилтнуудын хувьд цалингаа л тус компаниас авна. Түүнээс биш хийж буй ажлыг өөрчлөх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг багасгахгүй. “Эрдэнэс-Таван Толгой” ХК-д авдаг бүх цалин, тэтгэмжийг тэр чигээр нь олгоно. Ингэхдээ эхний жил ажилтны зүгээс ноцтой зөрчил гаргахгүй л бол өөр ямар нэг байдлаар халахгүй хэмээн тайлбарлаж байгаа.
Тэд ажилчин, удирдлага ийнхүү маргаж байх хооронд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Төв оффис болон Уурхайн удирдлагуудын цалингийн хүснэгт олон нийтэд ил боллоо.
сонирхол · 2015/10/29
Өө үнэхээр мундаг юм байна. Мань мэтийн зүүдэнд ч багтахгүй мөнгө