Нэг хэсэг Монголдоо хамгийн олон салбартай тэргүүлэгч банк хэмээн зарлаж, иргэдэд үйлчилж байсан ХААН банкны үйл ажиллагаа сүүлийн үед улам муудсаар л байх шиг.

Энгийн жишээ л гэхэд тус банкаар үйлчлүүлэх гэсэн дараалал хүлээвэл бараг энэ насаа барахаар урт болсон. Энэ байдлаас харвал ХААН банк эсвэл хэт их үйлчлүүлэгчтэй болоод ачааллаа даахаа болив уу.

Үйлчилгээний дараалал нь хэт их болсноор тус банк VIP буюу тусгай үйлчилгээний тооцооны төв нээсэн бололтой. Зайсанд байрлалтай VIP тооцооны төв нь харин оюутнуудын бухимдалыг ихээр хүргэх болжээ. Өмнө нь ХААИС-ын оюутнууд ихээр үйлчлүүлдэг байсан тус салбар тусгай үйлчилгээтэй болсноор хөөрхий муу оюутнууд сургуулиасаа хэд хэдэн буудлын цаана банкаар үйлчлүүлэн цаг заваа алдах болжээ.

Ямартаа ч салбарын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, өөрчлөх нь тухайн байгууллагын дотоод хэрэг хэдий ч хотын захад байрлалтай ХААИС-ын оюутнуудын хувьд хамгийн ойр байсан банк нь нүүж, тэднээс холдон явсныг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бололтой.

С.Отгон