Хятадын төв телевизээс өчигдөр аймшигт хэргийн талаар мэдээллээ. Тус телевизийн мэдээлж байгаагаар Хятадын  Гуанжуд  10 хоногтой нярайг хэт өндөр хэм бүхий инкбаторт хийж, шарж хороосон байна.  Төрөөд 10  хонож байсан охиноо  хариуцлагагүй эмч нарын буруугаас болж алдсан ээж Еэ Еилон таны харж байгаа зургуудийг авч хэргийг олон нийтэд дэлгэжээ.   

Нярай хэдийгээр дутуу төрсөн ч эрүүл хүүхэд байсан гэнэ. Харин хариуцлага алдсан эмнэлгийн ажилчид  талийгаач хүүхдийн гэр бүлийнхнийг эмнэлэгээс гаргалгүй,  хэргийг олон нийтээс нууж өгөхийг гуйсаар байсан гэнэ. Энэ үеэр хүүхдийн ээж утсаараа интернэтэд орж мэдээлэл өгсөн бөгөөд цагдаа дуудаж арга хэмжээ авхуулахаар болсон байна.





А.Маша