Улстөрчид нь улсаа нураах нь холгүй сонгуульддаг орон бол Монгол. Үүнийг батлах бэлэн жишээ, бодит үйл явдал өнгөрсөн түүхээр дүүрэн өрөөстэй бий.

Сонгуулийн амлалтаас болж эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн саяхны жишээ бол АН, МАН-ын бэлэн мөнгөний амлалт.

Нэг нь 1 сая төгрөг амлахад, нөгөө нь 1.5 сая болгож давуулж амлаад л. Энэ үед улсын халаас дүүрэн, зэсийн үнэ ахиу байсан болохоор намууд нь бодлогоор өрсөлдөхийн оронд мөнгөөр уралдаж байв. Үр дүнд нь Оюутолгойгоос авсан урьдчилгаа, Тавантолгойгоо зарж олсон мөнгөний аль аль нь “21 мянган төгрөг” болон тарж дууссан. Энэ бол сонгуультай, сонгуулийн амлалттай л холбоотой үүссэн гажуудал. Гэтэл дахиад л сонгууль хаяанд иржээ.

2016 оны сонгууль 2015 онд эхэлснийг УИХ дээр өрнөж буй энэ өдрүүдийн үйл явдлаас харж болж байна. Шулуухан хэлэхэд, улс төрийн намууд нь бодлогоор өрсөлдөх биш, популизмаар уралддаг болсны нэгэн жишээ нь бонд болж байна.

УИХ-ын даргын захирам-жаар олон улсын зах зээлд гаргасан бондын мөнгөний зарцуулалт, эргэн төлөлтөд шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан нь саяхан. Нэг ёсондоо “Чингис”, “Самурай”зэрэг бондын зарцуулалт, үр дүнг УИХ дахин хянаж байна гэсэн үг. Дахин гэж тодотгосон нь энэ бол УИХ-ын баталсан хууль, Засгийн газрын гаргасан шийдвэрцйн дагуу зарцуулагддаг мөнгө. Түүнээс улстөрчдийн яриад байгаа шиг Хөгжлийн банк дангаараа цацаад байдаг ч эд биш аж.

Гэтэл “Олон улсын зах зээдд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн эарцуулалт; эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай асуудал" нь Байнгын хороогоор хэлэлцүүлэгт орохоосоо өмнө хоёр намын сонгуулийн өмнех “эодоон”-ы сэдэв, улстөрчдийн тодрох тавцан болж буй бололтой.

Дээр өгүүлсэнчлэн УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжиж буй төслүүдийг АН нь хамгаалаад байгаа юм шиг, МАН нь шүүмжлээд байгаа юм шиг өнге аяс өнгөрч буй өдрүүдэд тодрох юм. Бондын мөнгөний зарцуулалт уг нь бодит ажлын хэмжүүр байх ёстойгоос бодлогын өрселдөөнгүй намуудын улстөржих сэдэв болох ёсгүй.

Яагаад гэвэд бонд өөрөө зээл. МАН-ынхны тайлбарлаад байдгаар өдөр бүр хүү нь өсдөг өр. АН-ынхны ярьдгаар ажил явуулахад хэрэгтэй байгаа мөнгө. Аль ч өнцгөөс нь харсан энэ мөнгийг бидэнд өгсөн, монголчуудад зээлсэн хүмүүст улс төрийн намуудын энэ "эодоон” эерэг сэтгэгдэд төрүүлзхгүй нь ойлгомжтой. Эргээд бондынхоо үнийг өсгөх, хүүг нэмэгдүүлэх шалтаг болох нь гарцаагуй.

Тиймээс бондын мөнгийг юунд зарцуупав, яаж ашиглав гэдгээ улстөржихгүйгээр тоо баримтаа байнгын хороогоор хэлэлцүүлэгт орохоосоо өмнө хоёр намын сонгуулийн өмнөх “зодоон"-ы сэдэв, улстөрчдийн тодрох тавцан болж буй тулгуурлаад ярих ёстой юм биш үү. Хөгжлийн банкны цахим хуудас руу ороод харахад нийслэлийн 33 уулзварыг шинэчлэх ажлын хүрээнд дөрвөн замын уулзвар бүхий эам, талбайг засч тохижуулсан гэсэн байна. Энэ ажил хийгдсэн үү, хийгдээгүй юү гэдгийг бүгд л мэдэж байгаа. Зөвхөн “Чингис” бондоор ярихад 1.5 тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Энэ мөнгийг юунд зарцуулсныг задалж, түүнээс нь бид юу хүртэхийг нэг анзаарах гээд үзье.

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөс ерөнхийдөе автоэам, инженерийн шугам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилга, уул уурхай үйлдвэрлэлийи төсөл хетөлбөрт зарцуулжээ. Бусдыгаа бодвол эрчим хүчний салбар үнийн дүнгээ гүйцдэггүй. Эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж зах зээлийн зарчимд шилжүүлэх ёстой гэсэн яриа эндээс ч улбаатай байж мзднэ. Өнгөрсөн хоёроос гурван жилд ч дотоодын эдийн засгийн 10-17 хувиар өсөхөд буюу суперциклийн үед эрчим хүчний хэрэглээ 8-12 хувиар өсчээ. Ийм хэмжээний өсөлгийг дотоодоосоо хангах боломж манайд байхгүй учир хоёр хөршөөсөө ялангуяа ОХУ-аас импортлох замаар аргацаасан гэхэд хилсдэхгүй. Харин олон улсын зах зээл дээрээс босгосон бондын хөрөнгөөс өнөөг хүртэд 140 орчим сая ам.долларыг энэ салбарт зарцуулжээ. Үүнд “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийг өргөтгөж, Улаанбаатарын зүүн бүсийг дулаанаар хангах Амгалан дупааны станцыг шинээр барихад 119.7 сая ам.долларыг зарцуулсан байна. Үр дүнд нь 163 мянгайг өрхийг “цахилгаанаар хангах боломжтой болжээ. Мэдээж энэ бол дэвшил.

Үүнээс гадна Тавантолгой болон Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжид нийлбэр дүнгээрээ 19.9 сая ам.долларыг гаргасан байна. Тавантолгойн цахилгаан станцтай зэргэлдээх Оюутолгой компанийн Хятадаас эрчим хүч авахдаа зарцуулдаг 19, ОХУ-аас импортлоход зарцуулдаг 20 сая ам.долларын мөнгөн урсгалыг зогсоох шийдэл хийгээд дээрх төслийн ач холбогдол үүгээр гарах учиртай юм. Ядаж л тив алгасан нислэг үйлдэх хүчин чадалтай анхны өөрийн өмчлөлийн “Боинг 300ЕR” агаарын хөлгийг 88.3 сая ам.доллараар санхүүжүүлж, нэмэлт 4.1 сая ам.долларын зээлийг “Чингис” бондоор санхүүжүүлсэн нь бас нэгэн дэвшил. Энэхүү түр санхүүжилтийг АНУ-ын экспорт, импортын банкны урт хугацаатай, хямд зээлд шилжүүлсэн хэдий ч анхны хөрөнгө нь “Чингис”-ээс үүсвэртэйг энд тодотгох хэрэгтэй болов уу.

Экпортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг ч энд дурдахгүй орхиж болохгүй. Хөгжлийн банкны албан ёсны хуудаст байршуулсан мэдээллээс харахад 116 үйлдвэр, төсөлд 171.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа аж.

Эдгээрээс 20 орчим хувь нь хэдийнэ ашиглалтад орж, үйлдвэрийн хүрд нь эргэж эхэлсэн бол 62 хувь нь энэ онд, үлдсэн нь ирэх жилдээ батган ажиллахаар төлөвтэй байна. Газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйддвэрлэл гээд дийлэнх нь дотооддоо “бойжих” бүрэн боломжтой үйлдаэрүүд. Адаглаад эдгээр бүтээн байгуулалтын үр дүнгээр 40 мянган ажлын байр шинээр бий болох тооцоог холбогдох башууллагаас гаргажээ. Зам дагаж бүтээн байгуулалт гэдэг шиг орон нутгийн замд 797, Улаанбаатарг 88, “Гудамж” төсөлд 92 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Хамгийн гол нь, урд хөршөөсөө хараат байсаар ирсэн цементийн, барилгын арматур, төмрийн хүдрийн баяжмалын зэрэг санхүүжилт олгосон үйлдвэрүүдийн жагсаалт ч энд үргэжилнэ. Бүгдээрээ л эдийн засгийн өсөлт бий болгох, импортыг орлох, эргүүлж төлөх чадвар бүхий салбартаа хөрөнгө оруулах л төслүүд. Нэг үгээр хэлбэл, бондын санхүүжилтээр улстөржихөөсөө илүүтэй хөдөлж эхэлсэн төслүүдээ гацаах бус дэмжих нь бидэнд чухал. Бондоос бойжсон төслүүдийн томоохноос нь онцлоход ийм байна.

 

С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/