Нийслэлийн нэгдүгээр төрөх болох "Өргөө" амаржих газарт энэ сарын 21-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр нэгэн эмэгтэй төрүүлсэн хүүхэдтэйгээ хоёул амиа алджээ. Тодруулбал 27 настай талийгаа ч А-гийн төрөх хугацаа 10 гаруй хоногоор хэтэрсэн байсан тул Нэгдүгээр төрөхөд хэвтэн эмчлүүлж байсан юм байна. Гэвч эмч нар анхны төрөлт, залуу хүн учир хүүхдээ өөрөөрөө төрүүлэх байх хэмээн хүлээлтийн байдалтай байж байтал, төрөлт хүндрэлтэй болж хүүхдээ төрүүлээд амиа алдсан байна. Харин хүүхэд нь хүү төрсөн бөгөөд маргааш нь буюу энэ сарын 22-нд амьсгал хураажээ.

Төрөх хугацаа хэтрээд удчихаад байхад ямар ч арга хэмжээ аваагүй учир талийгаачийн ар гэрийнхэн нь эмч нарын буруу гэж үзээд, гомдолтой байгаа юм байна. Талийгаач Сонгинохайрхан дүүргийн харьяат бөгөөд өмнө нь өндөр настай эмээтэйгээ амьдардаг байсан аж. Харин нөхөр болох залуутайгаа гэр барьж тусдаа гараад, удаагүй байсан юм байна.

Нөхөр нь цаг наргүй ажилтай тул түүний хадам аав нь Хөвсгөлөөс ирж, цай шөл зөөж байжээ. Талийгаачийг эргэж, тойрч, эмч нарыг эмчилгээ хийхийг шаардах хүнгүй байсан тул эмч нар тоохгүй байсаар өнгөрүүллээ гэж ар гэрийнхэн үзэж байгаа ажээ. Харин эмч нар задлан шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарах учир ямар нэгэн тайлбар өгөхгүй гэж байгаа юм. Мөн энэ хэрэг цагдаагийн байгууллагат бүртгэгдээгүй байна. Уг нь эмнэлэгт хүн эндсэн бол хоногийн мэдээнд бүртгүүлэх ёстой байдаг юм.

Н.Ганаа