2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 419 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Техник импортын хойд замд Т.Nadia маркийн авто машины жолооч Ш нь явган зорчигч 16 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд N.Tida маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 75 настай эмэгтэй Ү-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.