Жүжигчин Б.Хуланг төрөөд удаагүй ч дахин нүцгэлсэн хэмээх мэдээ  цахим ертөнцөөр таржээ.  Харин энэ нь “эртний” зураг гэнэ.  Жүжигчин бүсгүй энэхүү мэдээнд ихэд эгдүүцэж өөрийн цахим хуудсандаа:

“... Намайг нүцгэлэлээ гэх юм. Энэ зургийг цаг үед нь олж тавьж чадаагүй байж одоо нэг зураг олчоод тэрийгээ ядаж зөв бичмээр юм. Сэтгүүлчид мэдээллээ олж болно. Гол нь зөв бичээчээ... Би саяхан төрсөн болохоор даанч нүцгэлээд явах зав байхгүй байна л даа.  Миний нөхөр 60-тай тэгчээд надаас 10 гаруй насаар ах гэхээр би 50 юм байна л даа... Би Т.Бархүүтэй явалдаж хөөгдөөгүй  л дээ. “Х-Түц”-ээс ч хөөгдөөгүй.  Би энэ бүгдийг тайлбарыг хангалттай өгчихсөн. Ахиж тайлбарлаад байх шаардлагагүй гэж бодож байна.  Мэдэх нэг нь мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа” гэж бичсэн байна.

 







;