Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 30 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон. Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45*13м бүхий нийт 1150,20 м2 талбайтай 2 давхар барилга юм.

Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй, 14,5*14м бүхий нийт 413,54 м2 талбайтай 2 давхар барилга юм.

Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 17,5*5,5м бүхий нийт 97,37 м2 талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 3 906 553 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 390 655 300 төгрөг

4. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 31 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга нь төв замаасаа 200 метрийн зайд Өлзийт тосгоны төв хэсэгт байрладаг. Уг барилгууд нь Өлзийт тосгоныг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар 1990 онд баригдаж байгаад дуусгалгүй дутуу орхигдсон. Одоогоор ашиглалтгүй байгаа. Дэд станцын дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, цагаан тоосгон өнгөлгөөтэй тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 5.5*10м бүхий нийт 55 м2 талбайтай.

Уурын зуухны дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, угсармал төмөр бетон хавтгаалжин болон тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилттай хавтгай дээвэртэй, 10*25м бүхий нийт 250 м2 талбайтай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 57 070 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 11 414 000 төгрөг

 

Дуудлага худалдаа энэ сарын 30-ний өдрийн 11 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.

Т.Буянаа