“Эрдэнэт” үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажиллалаа
2015/09/30
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажиллав. Нийт ажилтны ээлжит сургалт зохион байгуулагдаж, компанийн болон гадны гэрээт байгууллагын нийт 175 ажилтан хамрагдсан байна. Өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ээлжит бус хяналтыг гэрээгээр ажил гүйцэтгэж буй гадны компанид явуулж, зөрчлийг арилгуулжээ. Материал техник хангамжийн бааз, Төмөр замын цехэд ХАБЭА-н 4-р шатны иж бүрэн хяналт явагдаж, хяналтын комисс эдгээр цехүүдэд “Хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн. Аюулгүй зөв ажиллахад саад болж буй хүчин зүйлийн талаар мэдээлэл авах 71300 дугаарт 13 санал хүсэлт ажилчдаас ирүүлсний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Ажилтан бүр ажил эхлэхийн өмнө аюул эрсдлийг илрүүлэн арилгаж, ажлын зөв арга барил хэрэглэн ажиллахыг компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс анхаарууллаа.
У.Цэрэнбат