“Эрдэнэт” үйлдвэр 167 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав
2015/02/12
“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон 2014 онд үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах талаар олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Өнгөрсөн онд хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.8, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 100.5 хувиар биелүүлж, төлөвлөгөөнөөс 4526 тонн баяжмал дахь зэс, 634.6 тонн баяжмал дахь молибден илүү үйлдвэрлэсэн байна. Ингэснээр 199.7 тэрбум төгрөгийн таваарын бүтээгдэхүүн нэмж борлуулан, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн зардлыг 97.9 сая төгрөгөөр бууруулан нийт 167.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компанийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн дээрх үзүүлэлтийг үндэслэн ажиллагсдын хөдөлмөрийн хувь нэмрийг үнэлж, “Цалин хөлсний санг төлөвлөх, зарцуулах” журмын дагуу 2014 оны ажлын үр дүнгийн урамшууллыг ажилчиддаа олгов.