Монгол улсын 160 орчим мянган иргэн гадны улс орнуудад оршин амьдарч ажиллаж байна. Эдгээр иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг шийдэх зорилгоор НДЕГ болон Төрийн банк хамтран нийгмийн даатгалын сайн дураар төлөхдөө цахимаар даатгуулах үйлчилгээг гаргалаа. Гадаад оршин суугаа иргэд ихэвчлэн нийгмийн даатгалаа төлж чадахгүйгээс ажилласан жил тасалддаг. Харин одоо эдгээр иргэд www.ndaatgal.mn цахим хуудсаар дамжуулан нийгмийн даатгал төлөх боломж бүрдлээ.