Олон улсын хэмжээнд долоон хүн тутмын нэг нь "Facebook" хэрэглэдэг бол Монгол Улсын гурван иргэн тутмын нэг нь "Facebook" хэрэглэдэг

Олон улсын хэмжээнд долоон хүн тутмын нэг нь "Facebook" хэрэглэдэг гэх судалгаа гараад байна. Өөрөөр хэлбэл энэ оны 12 дугаар сарынбайдлаар Монгол Улсын хэмжээнд "Facebook"-ийн идэвхтэй хэрэглэгч нэг сая 280 мянган хүн байгаа ажээ. Эдгээр иргэдийн нэг сая 80 мянга нь 18-аас дээш насныхан байгаа бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-34 насныхан "Facebook"-ийг хамгийн идэвхтэй хэрэглэгдэг байна. Тодруулбал 18-34 насны 800 мянган хэрэглэгчдэд зориулж маркетинг хийхэд "Facebook" хамгийн тохиромжтой хэрэгсэл болсон болохыг судалгаанаас харж болохоор байна. Энэ оны 11 дүгээр сарын 3-наас 12 дугаар сарын 3-ны хоорондох 30 хоногийн хугацаанд нэг хэрэглэгч дунджаар 5 сэтгэгдэл, 12 лайк дарж, 2 шэйр хийн, 7 сурталчилгаан дээр дарсан байна. Салбараар нь авч үзвэл урлаг, энтертайнмент, спорт, медиа, үйлдвэрлэлийн салбарынхан "Facebook"-ийг хамгийн идэвхтэй ашигладаг бол математикчид хамгийн бага хэрэглэдэг байна. Харин хүйсээр нь авч үзвэл "Facebook"-ийн идэвхтэй хэрэглэгчдийн 47.3 хувь нь эрэгтэйчүүд, 52.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ.