Манай хойд хөрш ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн авахаа түр хугацаанд зогсоосноо мэдэгджээ.

Уг шийдвэрийг гаргах болсон нь сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбон тайлбарлав. Тухайлбал, Сүхбаатар, Баян- Өлгий аймгаас амьд мал, түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ноос оруулахыг хориглосон байна.

Монголд малын өвчин гарч, байдал хүндэрч байгаа тул ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсэн аж. Энэ тусламжийг “Монголын малыг эрүүлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд үзүүлж байгаа юм.