Жудоч охины үхэлд багш нарийг буруутгасан ч Өршөөлийн хуульд хамруулжээ
2015/12/17
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат 13 настай Ө.Гантуяа охин бэлтгэлийнхээ үеэр жингээ хасах гэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г нь жингээ хасах зорилгоор 10 кг жинтэй матрасан дор орж, 3 хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан хэрэг гарсан.
Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж дасгалжуулагч багш Г овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн /албан тушаалатан албан үүрэгтээ хайнга хандсан /272.2 дахь хэсэгт зааснаар, Н овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн / Бусдыг болоомжгүй алах /94.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлсэн байна.
Шүүхээс хэргийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Г овогтой М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, шүүгдэгч Н овогтой М-ыг бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Зочин · 2015/12/17
багш нарыг гэж бичдэг биз дээ. ядахдаа гарчиг сэдэв бичихдээ алдаагуй бичээч
Зочин · 2015/12/17
ямар аймаар юм бэ