Хүний хөгжил сангаас сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Үүнтэй холбогдуулан өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Ирэх онд төсөвлөсөн 144 тэрбумыг зургаан мянган хүүхдэд олгох тооцоо гарч байгаа юм. Түүнчлэн тухайн өрх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй гэх зэрэг мэдээлэл цацагдах болов. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас тодруулага авах гэсэн боловч ирэх долоо хоногийн хоёр дахь өдрөөс мэдээлэл өгнө гэв. Учир нь тоо мэдээлэл болон бусад мэдээлэлтэй нягтлан танилцсаны дараа мэдээлэл өгөхөөр болов. Иймээс иргэд та бүхэнд ирэх долоо хоногт энэ талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх болно.

Т.Буянаа