Ирэх сараас хөдөлмөрийн хөлс нэмэгдэнэ


    Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа, материалын үнэ өсч, иргэд бухимдалтай байгаа билээ. Үүнийг урд хөршийн мөнгөн тэмдэгт болох юань өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Харин ирэх сарын нэгний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Энэ нь өмнөхөөсөө 36,7 хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
    Дашрамд дуулгахад Хөдөлмөр Нийгмийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн баталжээ.
    Цалин хөлс нэмэгдэхээр тог цахилгаан, өргөн хэрэглээний бараа дагаад үнээ өсгөдөг. Тэгвэл энэ асуудалд Засгийн Газраас анхаарна хэмээн амлалт өгч байна.