Одоогоос арван жилийн өмнө  “Nature sound” студийн анхны төгсөгчид “Киви” хамтлагийг байгуулж байсан түүхтэй.  Тэгвэл Кивигийн бүсгүйчүүд  10 жилийн ойгоо угтан цомог гаргаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Хайр нь арыг нь даана” дуундаа Black Zibra студиэр клип хийлгэж байгаа ажээ. Кино шиг зохиол бүхий энэхүү бүтээлийн гол дүрд Киви хамтлагийн гишүүд өөрсдөө тоглож байгаа бөгөөд сэтгүүлч, дуучин, жүжигчний дүрд хувирсан байна. “Black zebra” студийн хамт олны хувьд чанартай бүтээл хийхэд анхаардаг бөгөөд тэр хэмжээгээрээ Киви хамтлагийн гишүүдээс жүжиглэлт, ур чадвар шаардсаж байгаа ажээ.

“Хайр нь арыг нь даана” бүтээл  9-р сарын нэгэнд нээлтээ хийх бөгөөд уг бүтээлд жүжигчин П.Баттөр,  н.Амархүү нар тоглосон байна.










П.Төгөлдөр