Дуучин Рианнагын экс найз залуу, дуучин Крис Браун өчигдөр АНУ-ын мужийн шүүхээс ял сонслоо. Түүнийг энэ зун жолооны үнэмлэхгүй машин мөргөөд зугтсан хэргээр ялласан бөгөөд дуучинг дөрвөн жил хүртэлх хугацаагаар саатуулах байсан юм. Гэсэн ч өмгөөлөгч нь хүсэлт гаргасны дагуу, мөн өмнөх тэнсэн харгалзах хугацааг хүчингүй болгосон зэргийг үндэслэн Крис Брауныг 1000 цаг нийгмийн ажил хийхээр болгосон байна. Өөрөөр хэлбэл дуучин Крис Брауйн далайн эргийг цэвэрлэх, гудамжин дахь зургийг арилгах зэрэг “хар” ажил хийх юм. Тэрбээр авсан ялынхаа талаар сэтгүүлчдэд: Би буруу зүйл хийснээ мэдэж байна.  Ямар ажил хийхээ би сонгож болох юм билээ.  Тэгэхээр харж байгаад ажил хийнэ” гэж мэдээлжээ.  

А.Маша