“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярыг дайчин шаргуу хичээнгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг. Тэрбээр хүүтэй болж уран бүтээлээсээ түр завсарлага авсан ч ажилдаа удалгүй орсон.

Тэрбээр дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан удаатай. "Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан гэдэг. Түүнийг хайрт нь маш ихээр халамжилдаг бөгөөд баяр баясгалан бэлэглэсэн бяцхан үрдээ Сүбээдэй гэх баатар эрийн нэрийг хайрласан.

Лондон хотноо хэсэг амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн Ука фэнүүддээ уран бүтээлүүдээ хүргээд байгаа. Тэгвэл олны танил эрхэмүүд хөл хүнд төрхөө ихэд нууцалдаг болсон. Харин амаржсаныхаа дараа гэрэл зургаа дэлгэх моод дэлгэрээд байгаа. Шаргал үст бүсгүй маань ийнхүү моодыг дагав бололтой.

Өөрийн нандин зургаа дэлгэв. Олон хүн түүнийг хөл хүнд ч стилиэ орхиогүй байсан байна хэмээв.

О.Ариун