Махан бус цагаан хоолтон Т.Өөдөө
2013/08/20
Анх "Намайг битгий уучил" жүжгээр олны танил болж байсан авъяаслаг, хөгжилтэй охиныг Т.Өөдөө гэдэг. Өдгөө хөгжмийн нэвтрүүлгийн чадварлаг хөтлөгч болсон түүнийг үзэгчид андахгүй.
Жүжигчин, хөтлөгч, нэвтрүүлэгч бас дуучин гэх тодотголын эзэн Т.Өөдөө СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Нэгэн үеийн жүжигчид болох Д.Түвшинтөр, Г.Нарансолонго, Ч.Ундрал, Т.Өөдөө нар нэг ангийнхан юм.
Жүжигчин Т.Өөдөө хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон ч драмын жүжиг болон уран сайхны хэд хэдэн кинонд тоглож, дүрээ үлдээсэн билээ. Тухайлбал, “Ван сэмбэрүү”, “Ханилснаас илүү амраг”, “Орхидос” зэрэг киног нэрлэж болох юм.
Өдгөө “Desoft” студийн захирал Эрхэмбаяртай гэр бүл болж, хөөрхөн хүүгийн ээж болсон билээ. Хөтлөгч Т.Өөдөөг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг. Сонирхуулахад, хөтлөгч Өөдөө мах ихтэй хоол иддэггүй бөгөөд ихэвчлэн хөнгөн чанарын ногоотой хоол иддэг гэнэ.
Б.Хорлоо
Tamira · 2013/08/22
Chi sain shu... Amjilt.
Зочин · 2013/08/22
jujigcheeree ajillaval hamaagui deer sanagddag shuu
Зочин · 2013/08/22
жүжигчнээрээ ажиллаачээ