Жүжигчин Женнифер Энистон  найз залуу Жастин Тероуксын хамт Мексикийн Кабо Сан Лукаст амарч байна.  Хосуудтай хамт жүжигчин Жейсон Батэман амарч байгаа юм. 44 настай  Женнифер Энистон, Жастин Тероукстэй хамтран амьдарч байгаа талаараа “The Talk,” шоунд оролцож байхдаа: Бид аз жаргалтай байгаа.  Бид бие биедээ хайртай болохоор гэрлэнэ гэж бодож байна.  Гэрлэсний дараа асар их зүйлийг төлөвлөөд байгаа. Тэгэхээр бидний хувьд хором мөч бүхэн үнэтэй байна” гэж ярьсан байна.  Ингээд жүжигчин бүсгүйн амралтын нэгээхэн хэсгийг хүргэе.  












А.Маша