Монгол Улсын Засгийн газрын энэ оны 15 дугаар хуралдаан ирэх даваа гарагт буюу 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

Ц.ОЮУНБААТАР

2

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай*

С.БАЯРЦОГТ

3

Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Шатахууны эрсдэлийн нөөцийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

4

Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Н.БАТЦЭРЭГ

5

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний маягт батлах тухай

Д.ЭРДЭНЭБАТ

6

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

(Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоол)

Р.БУРМАА

7

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

8

Зам, тээврийн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

9

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Н.БАТЦЭРЭГ