УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намын дарга болсон билээ. Түүнийг намын дарга болоод удаагүй байхад намын нөхөд нь Г.Найдалааг намын даргаар сонгосон. Энэ нь хуулийн дагуу байсан, үгүй хэмээн ХҮН намынхан тайлбарлаж байгаа. Харин С.Ганбаатар, Г.Найдалаа нарын аль нь ч тус намын дарга гэдгээ баталгаажуулаагүй байгаа. Тодруулбал улс төрийн намын дүрэм болон дарга өөрчлөгдсөн тохиолдолд тухайн намаас Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаж намын дүрэм болон даргаа албан ёсных болгодог. Өнөөдрийн байдлаар ХҮН намаас Г.Найдалаа болон С.Ганбаатар нарыг намын дарга болгох хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм. ХҮН-ын даргатай холбоотой хоёр хүсэлт УДШ ирүүлээд байгаа ажээ. Уг асуудлуудыг энэ сарын 18-ны өдөр буюу баасан гарагт эцэслэн шийдэх юм байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа