Би найз залуутайгаа үерхээд 2 жил гаран болж байна. Хамт амьдарч байгаа. Хамт амьдраад нэг жил гаран болж байна. Байнга гадагшаа томилолтоор явдаг болохоор би ганцаараа байх нь их. Байхгүйд нь ганцаарддаг хэцүү байдаг. Тэгээд найз залуугаа байхгүйд нь гадуур хааяа нэг найзуудтайгаа гардаг байсан.

Тэгж байхдаа бас ажлын шугамаар хүмүүстэй танилцаж байсан. Заримтай нь хааяа болзож байсан. Энэ нь мэдээж хэрэг надад таалагдсан. Найз залуугийнхаа орон зайг болзож байсан хүмүүсээр дүүргэж эхэлсэн. Сүүлийн үед хоёр залуутай зэрэг уулзаж байгаа. Нэг нь орондоо сайн. Нөгөө нь маш халамжтай. Харин манай хүн хамт байхдаа үглүүлж байж намайг нэг халамжилсан болно. Ажилдаа явахаараа усанд хаясан чулуу шиг алга болж, таг чиг болно. Ядаж нэг удаа өдөрт залгадаггүй. Тэгээд ярилцаад үзэхээр ерөөсөө үг авахгүй. Гэрт байхаараа хамаг юмаа талын нэг тараана. Надаас эрт тарсан ч гэсэн хоол хийхгүй. Ядаж амралтын өдөр хувцасаа ч угаахгүй.

Одоо томилолтоор явахаар нь л нөгөө хоёр залуутайгаа ээлжилж уулзаж байгаа. Найз залуугаасаа салах уу? Яах уу?