УДЭТ гэх босго өндөртэй их айлын ерөнхий найруулагчаар ажиллаж буй СТА жүжигчин, найруулагч Н.Наранбаатар тайз дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн танил болсон.

Найруулагч Н.Наранбаатар Миний сайхан эх орон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”,  “Шөнө амталсан нулимс”, “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг, “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Нүцгэн дурлал”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна” “Танихгүй эмэгтэйн захидал” зэрэг уран бүтээлүүдийн найруулагчаар ажиллаж, өөрийнхөө чавдар, авъяасыг гаргаж харуулсан.

Тэрбээр шагналын тухайд хэлэхдээ: “Би өөрийгөө үнэлүүлэх гэж шагнал авдаггүй. Уран бүтээлийг минь үнэлж байгаа урамшуулал гэж ойлгодог. Надад өгсөн юм биш. Бүтээлээрээ л авч байгаа юм. Би хэзээ ч арын хаалгадаж үзээгүй. Надад өгөөч гэж гуйгаагүй. Бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх сайхан” хэмээн ярисан байдаг.

Түүний найруулсан "Тэнгэрийн хүү" "Гэгээн Муза" наадмын  шагналыг бараг тэр чигт нь хамж орхисон гэхэд болно.   Тэрбээр өнгөрсөн жилийн  “Гэгээн муза” наадмын “Шилдэг найруулагч”  болсон.

Б.Хорлоо