- Бид энэ удаагийн Мобайл ньюсдээ дуучин Ч.Цэлмүүнийг онцоллоо. Энэ удаад түүний нөхөр “ээлжит дуулианд” өртсөн байна.-

Саяхан Фактньюс.мн сайтад гарсан “Дуучин Цэлмүүний нөхөр эхнэрийнхээ ачаар олонд ихэд танигдаад буй. 100 айл дахь барилгын материалын дэлгүүрийн эзний хүү Алтанхайрхан нь спортод ихээхэн элэгтэй. Тэр дундаа спорт машинд. Тэрээр энэ удаа баячуудын хүүхдүүдийг 9-1нд цуглуулах гэнэ. Учир нь спорт машин сонирхогч залуусийг цуглуулан V6 клубын залуусыг уриан дууджээ. Алтанхайрхан энэ удаа “Монгол улсын дрифтийн аварга шалгаруулах” тэмцээний анх удаа зохион байгуулах гэж байгаа ажээ. Ийнхүү 9-1нд баячуудын хөтгүүд ганган машинаа унан хурдалж өгөхөөр болжээ.” Гэсэн мэдээлэлд дуучин Ч.Цэлмүүн тайлбар хийсэн байна. Ингэхдээ тэрбээр өөрийн цахим хуудсыг ашигласан юм.  Тодруулбал: Фактньюсынханд хандаж хэлэхэд манай нөхөр миний ачаар олонл танигдсандаа ч биш, угаасаа “V6”-ийн үүсгэн байгуулагчдийн нэг. Одоо ч гэсэн гишүүн нь.  Үнэн юм ганцыг ч гэсэн болтугай бичиж бай л даа.  Ахиж залруулга хийхгүй ээ. Бүүр гайтай юм. Хүний амьдралыг миний өмнөөс л зохиож бичих юм хэмээжээ.  

 


















П.Төгөлдөр