Голомт банкны цахим үйлчилгээ “Шилдэг Интернэт Банк” шагнал хүртлээ
2013/09/01
Банк санхүүгийн салбарын дэлхийн шилдгүүдийг шалгаруулж нийтэд зарладаг нэр хүндтэй сэтгүүл болох “Global Finance”-аас Голомт банкны цахим банкны үйлчилгээг “Шилдэг интернэт банк”-аар шалгарууллаа. Арван дөрөв дэх жилдээ шалгаруулж буй энэхүү нэр хүндтэй шагналын номинацид Азийн олон орны банкуудаас Монгол улсын банк, тэр дундаа Голомт банкийг онцлон шалгаруулсан нь манай улсын цахим банкны хөгжил дэлхийн жишигтэй зэрэгцэж ирснийг гэрчилж байна. Банк нь банк санхүүгийн салбарт шинэ бүхнийг анхлан нэвтрүүлдгээрээ онцлог.
Голомт банк нь сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээний хөгжүүлэлт, цахим сувгийн өргөжүүлэлтэнд онцгой анхаарч байгаа бөгөөд Монгол улсад анх удаа ухаалаг утсанд зориулсан “Smart Bank” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн, “Интернэт банк" үйлчилгээндээ цогц шинэчлэл хийсэн, Монгол улсад анхдагч хэвээр байгаа “Өөртөө үйлчлэх банк” буюу бүрэн автомат банкны салбаруудыг нэвтрүүлсэн, автоматаар хүссэн дансанд мөнгө шилжүүлэх “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээ нэвтрүүлсэн зэрэг нь уг нэр хүндтэй шагналыг хүртэх үндэслэл болжээ.
Цахим банкны үйлчилгээ нь харилцагчид хүссэн цагтаа банкны үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг өгч, хамгийн гол нь замын бөглөрөл, цаг заваас хамаарсан зардлыг хэмнэдэг давуу талтай. Цахим банкны үйлчилгээнд онцгой анхаарсаны үр дүнд Голомт банкны цахим үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өндөр хурдацтайгаар өсөж байгаа бөгөөд 2012 онд цахим банкаар хийсэн гүйлгээний тоо болон хэмжээ өмнөх онтой харьцуулахад 4 дахин өссөн байна. Тус банкны ухаалаг утсанд зориулсан “Smart Bank” үйлчилгээ зах зээлд нэвтэрснээс хойш зургаахан сарын хугацаанд Монгол улсын смарт утас хэрэглэгчдийн 15 хувь нь уг үйлчилгээний аппликэйшнийг гар утсандаа суулган хэрэглэжээ. Уг “Smart Bank” үйлчилгээ нь зах зээлд нэвтэрсэн цагаас хойш дэлхийн аппликэйшний дэлгүүрүүдэд өндрөөр үнэлэгдэж, Монгол улсын анхны банкны аппликэйшн, Монгол улсын ТОП №1 санхүүгийн аппликэйшнээр бүртгэгдсэн байна.
Зочин · 2014/01/13
Hadgalluulagchgui bolov unen ug shuu
Зочин · 2014/01/13
Bankuud ezniih ni zuvshuurulgui medeelel uguhuu zogsoo bankind mungu hadg*****ah hund BOLLOO hadg*****agchgui bolov oo ayataihan baigaarai