Мөнхийн залуу гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан ч удалгүй хоёр тийш болсон гэдэг.

Өдгөө 50 хүрч яваа эрхэм гоо үзэсгэлэнгийн билэгдэл болон монголынхоо сайхан бүсгүйчүүдийн жасаалтыг тэргүүлдэг тэрбээр дэлгэцийн уран бүтээлд нэлээдгүй хэдэн удаа дүрээ мөнхөлсөн. Ганц ангит киноноос олон ангитад дүр бүтээж өөрийгөө чамгүй авьяаслаг гэдгээ баталчихсан нэгэн. Тэгвэл тэрбээр өдгөө "цэнхэр дэлгэцийн од" болохоор шийджээ.

Сүүлийн өдрүүдэд монголын томоохон телевизийн нүүр царай болон хөтлөгч хийж байгаа гэдгийг үзэгчид мэдэж буй биз ээ. Түүнийг харин янаг хоолойтой сайхан бүсгүй хэмээн эрчүүд дуу алдаж байгаа гэнэ шүү.

О.Ариун