МАХН хариу өгөхгүй бол МАН эвсэхгүй гэдгийг мэдэгдлээ
2016/04/19
2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд эвсэл байгуулж оролцох тухай 10 удаагийн хэлэлцээрийн явцад Монгол Ардын Нам МАХН-ын тавьсан олон асуудалд хүлээцтэй хандаж тохиролцоо хийсний дүнд эвсэл байгуулах тухай санамж бичигт 2016 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж, энэ тухай олон нийтэд хамтарч мэдээлэл хийсэн билээ.
Эвсэл байгуулах ажлын хэсгийн ахлагч нарын гарын үсэгтэй санамж бичгийн хоёрдугаар заалтыг өөрчлөхөөр МАХН-аас санал ирүүлсэн нь санамж бичгийн тавдугаар заалтыг зөрчиж байна хэмээн МАН-ын ажлын хэсгийнхэн үзэж байгаа аж. Түүнчлэн санамж бичигт гарын үсэг зурснаас хойш МАХН-ын удирдлага АН болон бусад намын удирдлагатай уулзаж хэлэлцээр хийж байгаа зэрэг нь хоёр намын сонгуульд эвсэж орох асуудлыг тодорхой бус болгож байна гэж МАН-ын хэсэг үзэж байгаа юм байна.
Сонгуулийн тухай хуулиар бол мөрийн хөтөлбөрийг холбогдох төрийн байгууллагад өгөх хугацаа 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болохыг харгалзан үзэж 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний 16.00 цагт багтаан эвсэх эсэх тухай Бага чуулганы албан ёсны шийдвэрээ олон утгагүй, цаг хугацаа авах санаа агуулахгүйгээр хариу өгөхийг хүсье гэж Монгол Ардын Намын ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар МАХН-ын ажлын хэсэгт явуулсан албан бичигтээ дурджээ.
Зочин · 2016/04/20
Mash sain shiidel gargasan bna. Enhbayar odoo uuriiguu hen geed bodoov, olon demjigchee MAN d aldlaa, Enhbayar MAN iig umnuh songuulid navs unagaagaa biz dee odoo uuruusuu bolj bur demjigchgui bolloo bolij NAHN iihan odoo heniigee demjihee medej bgaa biz
Зочин · 2016/04/19
Энхбаяр дарга одоо хэзээ ч ахин алдахыг хүсэхгүй Нэг л учир байна Хар муур гүйгээд байнаа Тэр нь энэ Хүрэлбаатар ч юм уу эсвэл АН байж болно АН манайхтай эвсвэл хэл амгүй сонгуульд оруулна гэснийг хэн юу гэж ойлгож болох билээ
Зочин · 2016/04/19
tanai 2 nam negdehgui l bol manai nam yalah yum bna, Bayrlalaa. Dahiad 4 jil ARDCHILSAN NAM uragshaa
Нам бус иргэн · 2016/04/19
МАН-аар ч тоголоод байх юу байхвэ? МАН өөрсдөө дэндүү хатуу санал тулгасан юм байна лээ шүү дээ. Өөрсдөө Энхбаяр даргын далбаан доор сонгуульд орох гэж байж хэдхэн суудал өгч байдаг,
Ер нь Энхбаяр дарга хэнтэйгээ уулзаж явахыг МАН-хан захирах болох нь уу? Ийм дээрэлхүүш дээ
Та нар. Хүрэлбаатар мэдлэг чадварын хувьд Энхбаяр даргын хаана нь ч хүрэхгүй байж ганц хонолгүй захирах гэхээ боимоор байнаа мэдвүү!!!
Зочин · 2016/04/19
ug n nideed AN-tai orsoldohuits delhuits boloh baisan yum
Зочин · 2016/04/19
МАХН улам хүчирхэгжиж байна
Зочин · 2016/04/19
man tolgoi n ingej ajillaj baihad songuulid dangaaraa but tsohiulah bailgui
Зочин · 2016/04/19
enhbayar mundag hvn dee
Зочин · 2016/04/19
manaar togloj bnoo hoorhi yamar hashirdaggui yumbe
Zochin · 2016/04/19
Hehehe MAKHN bish Enkhbayar l medeed MAN aar togloom hiigeed bna shde iim 1 hvnii namaar yadagiin dangaaraa oroo songuulid