Сэрэмжлүүлэг: Лам нар хүчингийн хэрэг үйлджээ
2016/04/28
Орой үдшийн цагаар хүнд зодуулчих вий, нохой шувуунд бариулчих вий хэмээн эцэг эхчүүд хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг. Ямар ч эцэг эх охиноо бусдад хүчиндүүлнэ, тэр тусмаа гурвын гурван ламд хүчиндүүлнэ гэж бодоогүй бизээ. Тэгвэл нэг охиныг гурван лам хүчиндсэн хэрэг орон нутагт гарсан байна.
Энэ хэрэг 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөө орон нутагт болсон юм. Монголын бурхны шашин шүтдэг хүн бүрийн очиж сүслэн залбирч байсан хийдийн лам нар хэргийг үйлдсэн. 24-33 насны Н.Г, Э.Д, Б.Ж гэх лам нар энэ хэргийг үйлдсэн байдаг. Н.Г, Э.Д, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч Н.Г-г 3 жил 8 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Д-ыг 3 жил 8 сарын хорих ялаар, Б.Ж-г 3 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй эдлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхээс ял авсан лам нар давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх хурлын үеэр ял авсан лам нар гэмшиж байгаагаа хэлж, ялыг хөнгөлж өгөхийг хүссэн бол прокурор тэдний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байгаагаа хэлж байсан. Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ.
Энэхүү мэдээллийг бурхны шашны нэр төрд халдах зорилгоор бус буян номын мөр хөөж буй цөөн хүн бузар үйл хийж болзошгүйг сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэв.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гараас гарсан, том болсон гэлтгүй хүүхдээ ганцааранг нь орой үдэш явуулахгүй байх, оройтвол утсаар ярьж тосож байх зэргээр хараа хяналтандаа байлгах хэрэгтэй байна.
Зочин · 2016/06/09
Эмэгтэй хүүхдэ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй бүх зүйл өөрөөс нь шалгаална 3эрэгтэй дагаж явдаг охин баых уу
Зочин · 2016/04/28
Yu yu geech n bolood bnaa.nohoi n hurtel hun hazaad..nohoi ustgal hiigeegui ymu AN aa.
Иргэн · 2016/04/28
Аль хийд вэ?
Зочин · 2016/04/28
аймшигтай... Лам нар ч гэж лам нар. нэрээ шашнаа бодохгүй дээ..
Зочин · 2016/04/28
Өнгөц зүйлд хууртаж хэрэггүй ээ. Ийм хэрэг одоогоор гараагүй байна. Харин эх сурвалжийг нь шалгаж байгаа юм байна шүү. Христын загалмайтнуудын гаргасан худал гүтгэлэг байж болзошгүй.
Зочин · 2016/04/28
Iim bichver bicheed ymar baiguullagaas hediig avdag aa ene saitiin nohduud bichih ni audraga daa. Hervee unen bol aimag hiidiin nertei ni bichih heregtei. Tegj bj l bolgoomjlono shdee.
Зочин · 2016/04/28
Hudal medeelel bna. Unen bol ner ustai ni bich. Ene niitlelch nar bugd biebee unelegch nar shuudee! Henees heden togrog avch amia zogoodiin bgaan
Зочин · 2016/04/28
ХУДЛАА БОЛ ШҮҮХЭД
Зочин · 2016/04/28
iim umiig oligtoihon barimttai bichij bgaacheee todorhoi
Зочин · 2016/04/28
ҮНЭХЭЭР ГАДААДЫН ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР БИЧИГДСЭН ЗОХИОН БИЧЛЭГ БАЙНА . ХААНА БОЛСОН НЬ ТОДОРХОЙ БУС .
Зочин · 2016/04/28
Шар хувалзнууд чинь хүн шүү дээ. Хүн болж төрсөн л юм чинь байгалийнхаа зөнгөөр хүний хүсдэгийг л хүсч таараа. Шашны бурангуй номоор хүний төрөлх зан араншинг дарж үгүй хийж чадахгүй гэдгийг энэ үйл явдал харууллаа. Лам нарыг эхнэртэй нууц амрагтай болохгүй бол резинэн хүүхэнтэй болгож өгөх хэрэгтэй тэр сүм хийд нь.
Зочин · 2016/04/28
Lam chin hund buyan uildeh gej lam boldog busuu odoonii lam nar nugel uilddeg boljee huurhiis
Зочин · 2016/04/28
Хэзээ гарсан хэрэг вэ? ямар хурдан шүүх хурал нь болоод 3,8 жил болчвоо? БИЧИХ ЮМ ОЛДОХГҮЙ ЗОХИОН БИЧЛЭГ ШИГ Л УНШИГДАЖ БАЙНА ДАА.
Зочин · 2016/04/28
Муусайн шар хувалзууд
Зочин · 2016/04/28
NAADUULIIG CHINE ZASAAGIIN ZASMAAR BAIH YM YAAH UUU
Зочин · 2016/04/28
Муусайн шар хувалз нар
ээж · 2016/04/28
ямар муухай....