"Махчин" монголчууд "цагаан хоолтон" болох уу
2016/05/06
Манай улс гурван сая гаруй хүн амтай. Харин малын тоо толгой энэ жил 60 сая хүрэх төлөвтэй байгаа гэсэн тоог холбогдох яамнаас өгсөн. Үүнээс харахад Монгол улс хүн амаасаа 20 дахин олон малтай гэсэн үг юм. Биднийг "махчин" Монголчууд гэдэг.
Махаа л идэхгүй бол хооллосон болдоггүй зантай улс. Гэтэл өнөөдөр бид махчин гэсэн тодотголооо гээж цагаан хоолтон болох л тун чиг ойртоод байна. Бараг зарим нь болчихсон ч байж мэднэ. Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр махны vнэ магнаг болж, үүнийгээ дагаад өргөн хэрэглээний барааны vнэ өсч байгаа нь махнаас өөр юм иддэггvй монголчуудын хувьд амьдралгүй болсонтой ялгаагүй гэлтэй. Сүүлийн саруудад махны үнэ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй байна. Өнгөрөгч долоо хоногт нэлээдгүй хэдэн төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл энэ сарын 04-ний байдлаар мөн л өсчээ. хонины ястай нэг килограмм мах дунджаар 7200 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 15 төгрөгөөр нэмэгдэж. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 285 төгрөг, хонины цул мах 40 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Харин сүлжээ дэлгүүрүүдээр үнээс үнэтэй байгаа юм. Тухайлбал, номин супермаркетад үхрийн цул мах нэг кг нь 10 мянган төгрөгөөр худалдаалж байв.
60 сая толгой малтай улс байж нэг килограмм махыг 10 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа гэхээр бухимдал төрөхгүй байхын арга алга. Махны үнийг малчид биш ченж нар тогтоодог болох нь намрын махны хямдралын үеэр мэдрэгдсэн. Намар оюутан, сурагчид хичээл сургууль нь цуглаад ирэхээр л махны үнэ огцом унадаг. Хөөрхий муу малчид оюутан, сурагчдынхаа хичээлийн хэрэгсэл, төлбөрийг нь бэлтгэх гэж хэдэн цаасаар малаа солих эрэлт ихэсдэг юм. Үүн дээр нь дөрөөлж ченж нар махыг хямд үнээр авч өөрсддөө ашигтай ажилладаг. Гэтэл малчид намраас өөр улиралд малаа олон тоогоор нядлах эрх байхгүй. Тэд банкны барьцаанд хэдэн малаа тавьж туугаад зээл авчихна. Малчид малаа барьцаалж зээл авсны болохоор тэр болгон махлаад байдаггүй гэдгийг нэгэн малчин хэлж байв. Үүний улмаас мах хомсдох нэг шалтгаан болдог аж. Ингээд л ченж нар махны үнийг хэдийд өсгөж, буулгахаа сайн мэддэг бололтой дог оо.
Х.Даваа
эгии · 2018/06/08
мах идэх буруу дээр үед хотийнхныг зун хүртэл мах идээдта нар ёр нь мал маллдаггүй юм байж мах идэж яадаг юм сууршмал амьдралд махний шаардлага байхгүй би сүү цагаан идэ сайн хэрэглэдэг мөн брокли яаншуй цэцэгт байцаа томс лууван энээ трээ гээд идэх хоолний сонголт их. би мах иддэг байхдаа түрүү булчирхайн томролттой байсан юмаа сайн мэдэхгүйч мах идээ болсоноос хэдэн долоо хоногийн дараал чөлөөтэй шээж байсан мөн их бие хөнгөрч сэтгжл санаач сайжирсан стрэсс багассан юм шиг санагддаг оюундаа их хөрөнгө оруулалт хийдэг болсон гээд өөрчлөлтүүд зөндөө би 3 жил идэж бн анхандаа нэг сар идэж үзсэн нээх их зүйл боддогүй байсан зүгэрл юм байна бие хаан хөнгөрөөд гэж бодож байсан би тэгэд за яхав 2 гээд найзтайга гуанз ороод бууз идсэн 30минутин драа бхаа толгой аймр өвдөж байсан мах идээгүй удсан тэгэж байгаа юм байлгүйдээ гээд би нэх их тооогоогүэ тэгээд цагаан хоолтнуудын бичлэгэ үзсэн тгэд би ойлгосон энэ буруу үйлдэл бид амьтны махаар хооллож болохгүй энэ хэрцгий хэрэг гэдгийг сайн ойлгосон харин намайг дахин нэг өдөөж өгсөн зүйл нь дандаа амжилттай яваа хүмүүс цагаан хоолтон ургамалан хоолтон байсан тэр дундаа исак ньютон альберт эйнштэйн хүртэл ургамал хоолтнууд хүч дорой гэж бодож байтал гэрманий хамгийн хүчэрхэн хүн хүртэл веган хоолтон байсан эцэст нь хэлхэд альберт эйнштайны хэдсэнээр мах идхээ боливол хүн төрдөхтний хувь заяа өөрчлөгдөх болно гэсэн байдаг мах идэснээр өөр буй хүнлэгэ энрэнгүй чанарийг хүчээр унтрааж буй хэрэг цагаан хоол нь хүнлэгүйн шалгуур мөн гэж .. лев няклайвич толстой хэлсэн байдаг
Зочин · 2016/05/07
мангасаа зуудлээд унтана. дээр уед ингэж бордсон юм шиг иддэггуй байсан.толгой цувдай ч хоаор байсан юмаа. ер нь уруудах хун хоолны хэруул хийж явдаг юм шуу
Зочин · 2016/05/07
Дандаа мах иднэ гээд мангартаж бухимдах хэрэггуй идэх махаа багсгахгуй бол угааж, нитэгийг авч хаяаж байхгуй бол овчний эх уувэр элэгэнд муу. зууханд дандаа кокс тулээд байвал дорхноо ховх сорогддогтой яг адил. унтахаас дор хаяж 3 цагийн омно мах идэх хэрэгтэй Махаа идээд мангасаа зуу
Зочин · 2016/05/06
МАх харин ч хямд байна. Малчид мөнгө олж чадахгүй бол бид яах юм. Ногоо авч хоол хийхэд махан хоолноос илүү үнэтэй тусч байгаа шүү дээ.