Хуулийнхны тухай хуулийг хэлэлцэж байна
2016/05/13
Яг одоо УИХ-аар манай улсын хууль хүчний байгууллагын гартаа барих зэвсэг болсон Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн төслүүдийг яагаад анхаарах болов. Учир нь эдгээр хуулийн хүрээнд хууль, шүүх, цагдаа, тагнуулын байгууллага улс, иргэдийн аюулгүй байдалд халдсан гэмт хэрэгтнүүдийн гэмт бурууг нотолж тогтоон зохих хариуцлагыг хүлээлгэдэг юм. Эдгээр хуульд заасан хүрээнд тэд ажиллаж гэмт хэрэгтэн, урвагч, дээрэмчдийн гэмт бурууг нотолдог юм. Гэтэл эрх зүйн шинэчлэл нэрийн дор хууль, хүчний байгууллагын үйл ажиллагааг сулруулах, мянга мянган жилийн практикаар батлагдсан гэмт хэрэгтнүүд, төрийн эсрэг хуйвалдагчид, гадаадын тагнуул туршуулын хорлон сүйтгэх ажлыг илрүүлдэг арга тактикийг өнөөгийн батлуулах гэж яарч буй хуулийн төслүүддээ тусгалгүй орхих гэж байна. Тухайлбал дэлхийн бүх улсын тусгай албад аливаа гэмт хэрэгтнийг хорьсон үедээ гүйцэтгэх ажил явуулдаг. Энэ үед хийсэн хэргийг нь бүрэн нотлох, өөр бусад гэмт хэргийг илрүүлэх зорилготой. Ер нь эдгээр хуулийн төслүүдээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй хууль, хүчний байгууллагын хүч чадлыг сулруулж доройтуулах нь хэнд ашигтай вэ? Хууль хүчний байгууллагаар хэн шалгагддаг вэ? Идсэн уусан төрийн албан тушаалтнууд, бусдын шударгаар олсон хөрөнгийг хулгайлагч, залилагч, хүчиндэгч, улс эх орноосоо урвасан урвагчид, улс орныг минь түрэмгийлэх гэсэн гадны атгаг санаатнууд л шалгагддаг. Хууль, хүчний байгууллагын үүрэг ч ийм. Эдгээр хариуцлагатай хуулийн төслүүдийг батлуулахаар улайрч байгаа эрхмүүд ч бүгд анхаарал татахаар сэжиг бүхий. Ц.Оюунгэрэл гишүүн тухайлбал Жеффри хэмээх гадаад нөхөртэй. Түүний талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэнтээ “гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс Монголын төрөөс зайлцгаа” гэж хэлсэн удаатай. Бас УИХ-ын байхгүй гишүүдийн өмнөөс хэнэг ч үгүй кнопдож байсныг ард нийтээр харцгаалаа. Улайран зүтгэх бас нэг шалтгаан нь тэртээ 1997 онд гарсан нэгэн хүн амины хэргээс улбаатай байжээ. Ц.Оюунгэрэл Тулга интернэшнл компаний захирал Чинбаттай энэ америк нөхрөөсөө өмнө амьдарч байхдаа төрсөн дүү Мөнхөөгийн амь нас хохирсон хэрэгт шалгагдаж нэг сар ганц худагт хоригдож байсан байх юм. Энэ үед хүчний байгууллагын ажилтнууд хоригдож байх үед нь гүйцэтгэх ажил явуулснаар Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү Дорж нь дүүгээ хөнөөсөн, энэ хэргийг Ц.Оюунгэрэл нууж байсныг илрүүлээд Дорж нь хэргээ дааж эгч нь тодорхойгүй шалтгаанаар зүгээр өнгөрч. Тэр үедээ Ц.Оюунгэрэл намын нөлөө бүхий эрхмийн туслах хийж байж. Нэгт гадаад нөхөртэй гадны шахалт шаардлага, бодлогоор, хоёрт өөрөө гэмт хэргийн хамсаатан байснаас үүдэлтэйгээр хуулийнхны гар хөлийг боомилох хууль батлуулахаар зүтгэж байж магадгүй гэж хардах сэтгэл төрж байна. Хэрэв энэ хуулийн төслүүд батлагдвал Монгол улсын аюулгүй байдалд хор хохирол учоруулах эхний алхамаа хийлээ гэсэн үг. Энэ бүхний эцэст хууль, хүчнийхний хүчийг сулруулсанаар Украйны араас л замнаж байна даа.
Зочин · 2016/05/14
Хууль хүчнийхэн бусдын захиалгаар хүний эрхийг их зөрчдөг, хахууль авах нь хэрээс хэтэрсэн болохоорийм юм болоод бнна лда
Зочин · 2016/05/13
okay