Хурц, ширүүн зантай бүсгүйн дүрийг гол төлөв бүтээдэг жүжигчин Б.Навчаа ард түмний дунд харьцангуй нэр хүндтэй нэгэн билээ.  Хувцас гадаад үзэмжээрээ бус өөрийнхөө уран бүтээлээр гангардаг жүжигчин, найруулагч бүсгүйг экс нөхөр нь одоо хэр зовоодог бололтой.  Тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд энэхүү зургийг байршуулан  

“Үнэн шударга гэсэн Фэйсбүүкийн нэрэн доор Жаргалсайханы Угтахбаяр гуай чи намайг элдэвээр доромжлоод яахав дээ.  Чамайг арчаагүй архичин, гэр бүлээ тэжээх чадваргүй муу дээрээ тулсан гэдэг шиг байнга зоддог хүчирхийлэгч байсан болохоор салахгүй яахав дээ, би. Монгол улсын шүүх нь салгаад өгсөн юм. Шүүхийн шийдвэрийг дага. Чи надад огт хамаагүй хүн. Бүү мэдрэл зангаа үзүүл. Нэг бол сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвт. Чамд эрүүл саруул ухаан гэж алга. Дээр нь гэрт орж хулгай хийж ял авна, машин тэрэгний цонх хагална, Чи юу гээчийн адгуус вэ? Холдоод зайлаад өг” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.   

П.Төгөлдөр