Чингис бондын зарцуулалтыг сүүлийн өдрүүдэд ихээр сурталчилж байна. Хийсэн ажлаа тайлагнаж, зарцуулалтаа ил болгож байгаа нь сайн хэрэг. Тэдний тайлантай танилцахад Чингис бондын зарцуулалт үр ашигтай байж, олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэж байна.

 

Гэхдээ сурталчилгаанд нь дутуу зүйл их байна. Ямар төсөлүүдэд хэдэн төгрөг зарцуулсан гэдэг нарийн тоо алга. Ямар ч байсан Чингис бондоор авто зам, уулзварууд, барилга байшин, цэцэг навч дээр нь хэдэн жижиг дунд төсөлд хөрөнгө оруулалт хийж мөн барьж байгуулсан юм байна.

 

Чингис бондыг босгож чадсанд нь би засгийн газарт онц үнэлгээ өгнө. Тухайн үеийн арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 18-23 хувь байсантай харьцуулахад 4-5 хувийн хүүтэй мөнгө олж ирнэ гэдэг том гавьяа. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох Энержи Ресурс, Худалдаа хөгжилийн банк нь олон улсын зах зээлээс 9-10 хувийн хүүтэй мөнгө босгож байсан шүү дээ.

 

Гэхдээ тэдэнд энэ боломжийг өмнөх засгийн газар нь үлдээсэн гэж хэлэхэд буруудахгүй. Эдийн засгийн өсөлтийг 17.5 хувьд хүргэж, долларын хадгаламжыг 3 тэрбум болгосон нь гадныхан Монголд хөрөнгө оруулах сонирхолыг төрүүлсэн. Харамсалтай нь зарцуулалтан дээр нь муу дүн тавина. Бодит байдал дээр Чингис бондыг босгоод хагас жил зүгээр л хүүгийн төлөөд хадгадсан.

 

Сөрөг хүчин нь шүүмжлээд байснаас болсон уу, эсвэл зарцуулалтаа оллоо гэж бодсон уу хэсэг хугацааны дараа дэд бүтэц тэр дундаа зам гүүр барьж, цэцэг навч тарьж эхэлсэн. Энэ зарцуулалт нь дахин шүүмжлэл дагуулсан. Мөнгийг өсгөхгэж зээлснээс биш үрэх гэж зээлээгүй. Бизнест хөрөнгө оруулбал тэр мөнгө өснө, зам барьвал харин эргэн төлөгдөхгүй.

 

Ингээд жижиг дунд бизнест хөрөнгө оруулахаар болж 888 төсөл шалгаруулсан. Энэ төслүүдээс харин амьдарсан нь маш цөөхөн. Ерөнхйидөө ингэс гээд бондын мөнгө дууссан. Дээр нь хэдэн барилга барьсан. Яахав зам сайхан болсон байна, зун цагт өнгийн цэцэг харах нь тааламжтай хэдий ч иргэдийн хувьд хамгийн ихээр хүсэж байгаа зүйл нь орлого нь тогтвортой байх.

 

Учир нь тэд бүгд зээлтэй. Хэрэв эдийн засгийн хямралаас болоод ажлын байраа алдвал тэгээд амьдралаа алдана. Харамсалтай нь ийм үзэгдэл аль хэдийн болоод эхэлцэн. Чингис бондын бага хүүтэй зээлийг хэрэв бид зөв зарцуулж чадсан бол өнөөдөр хямрал биш хөгжил ярих байлаа.

 

Үгүй ядахдаа хэрэв засгийн газар юунд зарцуулахаа сайн мэдэхгүй байсан бол дотоодын топ аж ахуйн нэгжүүддээ 10 хувийн хүүтэй зээлчихсэн бол тэр их мөнгөөр үндэсний компаниуд маань хэр их баялаг үйлдвэрлэж, хэдэн хүнийг ажлын байраар хангаад явж байх байсныг хэн мэдлээ.

 

Ямар ч байсан 2017 онд төлөх бондын эхний хэсгийн мөнгийг өгөх гэж толгойгоо гашилгахгүй л байсан байх. Засгийн газрын сурталчилаад байгаа шиг хэрэв Чингис бондыг үнэхээр зөв зүйлд зарцуулсан юмбол тэднээс нэг л зүйл асууяа. 2017 оны эхний улиралд төлөх ёстой Чингис бондын эхний ээлжий төлбөр болох 500 сая долларыг төлөх мөнгө хаана байна вэ.

 

Хүнээс хүүтэй мөнгө зээлчээд, маш зөв зүйтэй зүйлд зарцуулсан гэчээд, зэлээ төл гэхээр нь байхгүй гэж хэлэх ямар утгагүй сонсогдож байгаатай адил. Засгийн газрын “Чингис бондын зарцуулалт үр ашигтай байсан” гэдэг дүгнэлт үнэнтэй нийцэхгүй байгаа нь харамсалтай.

 

Хэрэв бид 2017 онд энэ мөнгийг төлж чадахгүй зээлдэгчидтэйгээ хэлэлцээрт орвол Монголынталаар таагүй мэдээлэл олон улсаар цацагдаж, дэлхий Монгол гэдэг нэрнээс дайжих нь гарцаагүй. Дансаа шавхаад төллөө гэж бодоход Монгол валютын нөөцгүй болж долларын ханш 5000 гараад явчих өндөр эрсдэлтэй. Тиймээс эдийн засгийн хямрал Чингис бондоос эхэлсэн гээд хэлчихэд буруудахгүй л байх.

 

А.Болор-Эрдэнэ

sonin.mn