Хөвсгөл далайн эрэгт Дэлхийн миссүүдтэй шоудахыг хүсвэл “KHUVSGUL BEACH PARTY”-г зориорой
2016/07/07
Энэ сарын 30-наас 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл далайн эрэг дээрх “Ancient ocean resort” жуулчны баазад монголын хамгийн онцгой “KHUVSGUL BEACH PARTY”-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд 2014 оны “Дэлхийн мисс”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд өөрийн биеэр ирж Монголын Швейцарь Хөвсгөл далайн эрэг орчмоор Хөх толбот монголын залуустай цэнгэн хөгжих гэж байна.
Шоуг зохион байгуулагч "Юнайтад Монголия", "Хаж гүрэм", "I Nomadic" компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахад чиглэсэн арга хэмжээ юм. Ирсэн зочдоо тав тухтай, хөгжөөн цэнгээтэй байлгах үүднээс олон төрлийн хоолоор үйлчлэх мастер тогоочидтой тохилог ресторан, бараар үйлчлэхээс гадна усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол тоглож зугаатай байх бүхий л боломжоор хангасан" гэж байв.
Мөн дотоод, гадаадын жуулчиддаа морин аялал, цаа бугын аялал хийх цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аялалуудыг ч санал болгож байна.
Таван өдөр 5 өөр өнгө аястай байх бидний шоунд "Алтан ураг", "Нисванис", "Rattabuzz", "Баярцэнгэл", "Lemons", "Colors", "Монголын жазз оркестр", Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар хүрэлцэн ирж байна.
Билет борлуулалт болон дэлгэрэнгүй мэдээллийг 9000-3080, 9000-2060 утасаар лавлаж болно. Билетийг 1900-1188 үнэгүй хүргэнэ.