Найр наадам амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн цуваа тасрахгүй байна. Сүүлийн өдрүүдэд хотод хүн цөөнтэй байна. Наад зах нь авто зам түгжрэлгүй болжээ. Мөн энэ өдрүүдэд хөдөө орон нутгийн аймаг, сумдын баяр наадам эхэлсэн байгаа билээ. Улаанбаатар хотынхон ийнхүү хөдөө орон нутгийг зорцгоосон байгаа юм.

Үүнээс гадна амралт, зугаалганы цаг ирсэнтэй холбогдуулан оюутан залуус, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ туул голын эрэгт цагийг өнгөрөөж, амарцгааж байна. Гэвч амрагчид хаа явсан газраа хогоо үлдээгээд буцаж байна гэх шүүмжлэл цахим ертөнцөөр нэг гарах боллоо. Уг нь сүүлийн үеийн залуус, иргэд ихээхэн соёлжиж хаа хамаагүй ил задгай хог хаяхаа больсон баймаар юм. Өнөөгийн нийгэмд хамгийн бүдүүлэг, эх орон ч бус соёлгүй, боловсролгүй хүмүүс л хаа явсан газраа ил задгай хог хаяна. Хөдөөгийн байгальд хог хаяж, эх орноо бохирдуулан, хөрс ургамлыг хордуулна гэдэг чинь хамгийн том нүгэл.

Тухайлбал, хоол хүнсний хаягдал сар орчим болдог, бичгийн цаас хоёр жил, Төмөр сав 10 жил болоход хөрсөнд шингэдэггүй. Мөн хуучин гутал10 жил, тоосгоны үлдэгдэл 100 жил, машины аккумулятор 100 жил, тугалган цаас 100 жил болдог байна. Зай 110 жил, дугуй 120-140 жил, хуванцар сав 180-200 жил хөрсийг эвдэж, гэмтээн, үхүүлж байж байгальд шингэдэг ажээ. Үүнээс гадна хөнгөн цагаан сав 500 жил, архины шил 100 жил болдог гэх судалгаа байдаг байна. Өөрөөр хэлбэл 100 жилийн турш байгаль танд гомдож, хөрс элэгдэн уйлдаг гэж ойлгож болно.

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ хогоо хаяхгүйн тухайд зааж зөвлөж, экологийн боловсролыг багаас нь олгох хэрэгтэй байгаа юм.

Н.Чимэг