“ТВ-8” телевизийн продюссер С.Бат-Ирээдүй: “Хувь тавилангийн баг” Солонгост бүтээгдэхээсээ эхлээд шуугиан тарьж байсан
2013/09/27
“ТВ-8 телевиз” энэ сарын 9-ны өдрөөс эхлэн шинэ шоу, олон ангит кино гаргаж эхэлсэн нь үзэгчдийн таашаалд нийцэж байгаа билээ. Бид энэ талаар продюссер С.Бат-Ирээдүйтэй цөөн хором ярилцлаа.
- Таньд энэ өдрийн мэнд хүргэе. ТВ-8 телевизээр Монголын телевизүүдээр гардагаас өөр гэж хэлж болохоор олон ангит кино гарч эхлээд байна. Энэ талаар тодруулбал?
- Таньд болон уншигч түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. ТВ-8 телевизээс энэ сарын 9-ны өдрөөс эхлэн Монгол болон гадаад контентын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Гадаад контент болох “Хувь тавилангийн баг” олон ангит уран сайхны кино маань үзэгчдийн анхаарлыг татаж, байлдан дагуулж эхлээд байна. Сүүлийн 10 гаруй жил үзэгчдийн тархийг Солонгос сериал угаачихсан шүү дээ. NBC, KBS, SBS телевизүүдийн бүтээсэн ,арилжааны сувгуудаар гардаг эдгээр сунжирсан жанруудыг “diss” хийж гарч ирсэн бүтээл. Өөрөөр хэлбэл Солонгос улсад анх удаа Dolby digital системийг нэвтрүүлж, кино театрыг байгуулан, Азид нэр хүндээ CJ entertainment энэ киног бүтээсэн.
“CJ entertainment” өөрөө нэг ангит уран сайхны киногоороо дэлхийд алдартай. Тэдний хийсэн анхны олон ангит кино. Киног анх хийхээсээ эхлээд л шуугиан тарьсан байгаа.
-Тодруулбал?
- Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгол сериалыг өөр төвшинд хүргэнэ гэж амалсан. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд хийгдсэн Солонгос сериалууд тухайн ард түмний жоохон хуурамч зүйлийг гаргаад байна. Жишээ нь нэг эмэгтэй хагас нүцгэн залууг хараад орилоод сүйд болдог ш дээ. Өнөөдөр амьдрал дээр тэгж орилдог үндэстэн бараг байхгүй. Тэгвэл энэ болон бусад олон сэтгэхүйг өөрчилнө гэж амлаад энэ 122 ангитай киног хийсэн. Шуугиан тарьсан, байлдан дагуулж, гайхшруулж, Солонгос сериалыг ингэж хийж болдог юм байна гэдгийг харуулсан. Тэгэхдээ IP системд оруулаад буюу үзэгчид зөвхөн нэг ангийг нь үзэхийн төлөө мөнгө төлж үздэг байсан.
- Үзэж амжаагүй үзэгчиддээ киноны үйл явдлыг товчоор ярьбал?
- Киноны үйл явдлыг ярихад үзэгчид “амтанд” нь орно. Кино 1985 онд болсон үйл явдлаар эхэлдэг олон жил хамтран зүтгэсэн хоёр цагдаа Шин Гете хэмээх гэмт хэрэгтэн олон жил хөөсөн байдаг. Нэг өдөр Шин Гетег гэртээ байна гэхэд нь нөгөө цагдаа нь барьж авна гэсэн зорилготой ганцаараа явдаг. Түүний араас хамтрагч нь болох Ха Жун очдог бөгөөд цагдаа гэмт хэрэгтэн хоёрын зодооныг болиулах гэж буудахдаа эхлээд найзыгаа, дараа нь гэмт хэрэгтний эхнэрийг санамсаргүй бууддаг. Гэтэл буудуулсан цагдаагийн эхнэр нь жирэмсэн, гэмт хэрэгтний эхнэр бас жирэмсэн байж таараад аль аль нь дутуу төрдөг. Харин цагдаагийн эхнэр нь амьгүй хүүхэд төрүүлсэн бол нөгөө гэмт хэрэгтний эхнэр хүүхдээ төрүүлээд нас барж, Шин Гете нь баривчдагддаг. Харин нөгөө амьгүй хүүхэд төрүүлсэн цагдаагийн эхнэр төрөхөөс нэг охин хүүхэд хулгайлчихдаг юм. Харин нөгөө гэмт хэрэгтний охиныг асрахад хүлээлгэн өгөхөд нь өнөөх буудсан цагдаа өргөж аваад, нөгөө буудуулсан найз цагдаагийнхаа бэлэвсэн эхнэртэй хамт амьдардаг. Улмаар энэ хоёр охины тухай энэ кинон дээр гарна. Өөрөөр хэлбэл хулгайлагдсан охин хүндээр өвдөнө, харин гэмт хэрэгтний охиныг ээж нь гадуурхана . Хайр дурлал нь хүртэл асар ээдрээтэй болно. Ингээд л киноны үйл явдал өрнөнө. Бид киногоо даваа-баасан гарагт 21:00 цагаас өдөрт хоёр ангиар гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр сар хорин хоног үзэгчдэд хүрнэ.
- Оюуны өмчийн асуудал яригдаж байгаа энэ үед уг цувралыг ямар үнээр авсан бэ?
- Энэ киног албан ёсны онцгой эрхтэйгээр маш их судалж, асар их хүч, мөнгө зарцуулан худалдан авсан. Яагаад гэхээр энэ киног гадаадуудад зарах сонирхол киноны уран бүтээлчдэд байгаагүй. Гэхдээ, манайд “Халтар царайт” гарч байхад гудамжний хөдөлгөөн нам гүм байдаг болсон бол энэ киног Солонгост гарч байхад “ip tv”-гүй айл нь “ip tv”-тэй айлдаа очиж үздэг байсан. Солонгосыг байлдан дагуулсан уран бүтээл. Бид нар бусад сериалыг худалдаж авахаасаа өмнө бусад орны олон ангит киног судалж, улмаар энэ кинон дээр тогтсон. Шинэлэг байж, Солонгосын сериалын ертөнцөд хувьсал хийж чадсан.
- Үнийн хувьд?
- Байгууллагын дотоод нууц болохоор үнийг нь нууцалмаар байна. Гэхдээ бусад телевизүүдийн авч ирж байгаа контентээс хэд дахин үнэтэй худалдан авсан.
- Монгол контентын хувьд?
- “ТВ-8” телевиз гадаад нэвтрүүлгийг хуулбарладаггүй, орчуулан хүргэдэггүй. Цэвэр өөрсдийн уран бүтээлийг хүргэдэг. Бид энэ удаад бүх хошин урлагийн хамтлагийг оролцуулан “Хамтдаа” нэгдсэн шоуг хүргэж байна. Бидний тайз дэлгэцээр хардаг уран бүтээлчид нэг дор цуглан, өөр өөр хамтлагийн жүжигчид нэг баг болж байгаа. Сугалаагаар нэг баг болсон жүжигчид мэргэжлийн бус спорт, оюуны чадвар, авхаалж шаардсан 30 гаруй даалгаврыг гүйцэтгэсэн. Тэд жүжигчид биш өөр мэргэжилтэй байсан бол ямар ажилд илүү сайн байх байсан бэ гэдгийг хүргэж байгаа. Зуны гурван сар бидэнтэй хамт байж бүх хошин урлагийн жүжигчиддээ баярлалаа. Эдгээр уран бүтээлчидтэйгээ хамтарч 40 дугаар бэлдсэн байгаа. Улмаа үзэгчиддээ зориулан 19:00, 22:30 цагаас гаргаж байгаа. Эндээс хайртай жүжигчдийнхээ хэрхэн хөглөж, авхаалж самбаа гаргаж байгааг үзэх боломжийг манай хамт олон олгож байгаа юм.
- Монголын үзэгчдэд шинэ соргог бүхнийг сэдэж чанаачлан хүргэж байгаад баярлалаа. Танай хамт олон уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
- За баярлалаа. Монгол улсад телевизийн урлаг үүсэж хөгжсний 46 жилийн ой болж байна. Та, танай хамт олонд мөн хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе. Баярлалаа.
А.Баярмаа
Зочин · 2013/10/12
Инээж байгаа уйлж байгаа дууны хэсгийг солонгос дуу оруулалтаараа байвал зүгээр байна. Бас яагаад гацаад байгаа юм бэ? мөн дундуур нь реклам ойр ойрхон гараад үзэх сонирхолгүй болгоод байна
Зочин · 2013/10/03
savangiin xoooooooos
Зочин · 2013/10/02
iim hun gej bichij baigaa hun uuruu tiim hun baihdaa manai Ireedui sain sain bas ih daichin yum yum ni burdeed ugvul heniich hiij chadahguig hiij medeh hun amjilt andaa
iim hun · 2013/09/29
iim hun producer iig ni hiiheer amjilt oloh uu hetsuudee hetsuu
Зочин · 2013/09/28
korea neg angitai kinonuud ni ih goe ****oos bish olon angitai kino I barag l neg hevii shuu dee
Зочин · 2013/09/28
korea neg angitai kinonuud ni ih goe ****oos bish olon angitai kino I barag l neg hevii shuu dee
Зочин · 2013/09/28
Orchuulga ni arail bishee.Ineej bgaa uilj bgaan.Bas hezeech solongoschuud **** shuu gej heldegguil baihgui yu.
Зочин · 2013/09/28
lag kinooniihoo uil yavdliig yarisan chin maskiin hoshin s*** deer magnai munhsaihan 2 iin yaridagtai adilhan sanagdchihlaa hahahaha ***** yum bee.
Зочин · 2013/09/28
tiim shuu tonog tuhuurumjuu saijruulah heregtei, bi burelzsen tv uzeh durgui, uneniig helehed tanai neriig l medehees bish suvagiig chin barag uzdegguie, sorry
Зочин · 2013/09/28
өндөр үнээр солонгос сериал худалдаж авч байхаар тоног төхөөрөмжөө сайжруулмаар юм. маш ****** дүрстэй гардаг. tv5, tv8 хоёр. олон жил болж байгаа телевизүүд байж.
Зочин · 2013/09/28
тэр киноны дуу оруулалт ёстой онцгүй, инээж байгаа уйлж байгаа дээр нь хүртэл дуу оруулагчид нь өөрсдөө уйлж инээж байгаа нь ёстой утгагүй. гол нь ****** дуу оруулагчидтай. тэгээд ч нэх бу******асаа ялгараад байх кино биш л байлээ. нэг нь нэг тэнэг сахиусан тэнгэр, нөгөөх нь хоролмаа л байх чинь билээ.
Зочин · 2013/09/28
bu***as neg ih ylgarsan zuilgui l kino bn lee shdee
eeee · 2013/09/28
tanai tv neeh sonin gardag shuuu busad tv nuus goy garj baihad tanaih gej yu veee neg l harduu ongo ntr gej barag baihgui