Ажилласан жилийг нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусгавар болно
2013/09/29
Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед буюу 1990-1995 он хүртэлх хугацаанд, түүнчлэн нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрэлдэж, түүнийг хэрэгжүүлэх явцад буюу 1995-2000 онд ажлаасаа халагдсан иргэдэд энэхүү хуулийг зориулсан билээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт аравдугаар сарын 1-нд буюу маргааш дуусгавар болно. УИХ-аас өнгөрсөн есдүгээр сарын 4-ний өдөр баталсан энэ хуулийн хэрэгжилтийг өнгөрөгч наймдугаар сарын 1-нд дуусгавар болгох байсан ч хугацааг нь сунгасан юм.
Шимтгэлээ нөхөн төлөх хугацаа маргааш дуусах тул иргэд дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.
Х.Даваа