Ажилласан жилийн нэмэгдэлийг ирэх оноос нөхөн олгоно
2013/10/01
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол Улсын Их Хурлаас 2012 оны есдүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/57 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлж 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулсан.
Гэвч олон иргэд энэ хугацаанд бүртгүүлж амжаагүй учир бүртгэлийн хугацааг аравдугаар сарын нэгэн хүртэл сунгасан билээ. Тиймээс өнөөдөр ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулах иргэдийг бүртгэх ажил дуусгавар болж байгаа юм.
Энэ хугацаанд нийтдээ 480 гаруй мянган иргэн 1-11 жилээр ажилласан жилээ нөхөн тооцуулсан байна.
Тооцуулсан иргэдийн 135 мянга нь 40 хүртэлх, 284 мянга нь 40-55 насныхан, 60-аад мянга нь 55-аас дээш насныхан гэсэн тооцоо гарчээ.
Түүнчлэн 1990-1995 онд 347 мянган иргэн ажилласан хугацаагаа нэмэхээр, 470 мянган иргэн 31 тэрбум төгрөгийн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлсэн байна. Энэ хугацааны нэмэгдлийг ирэх оноос тооцон олгож эхлэх юм.
Харин тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй иргэний нөхөн тооцсон хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед шимтгэл төлж ажилласан хугацаан дээр нэмж тооцно гэв.